• (+976) 77410005, (+976) 77410000 (Eng)
  • info@iuegroup.mn

Эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хэрэгсэл

ЕСӨН МЕД ХХК

2015 онд гадаад худалдааны чиглэлээр байгуулагдаж, 2019 онд эмнэлгийн салбарт үйл ажиллагаагаа эхэлсэн. Дэлхийн эмийн болон эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн зах зээлд тэргүүлэгч компаниудтай олон улсын чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүний худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хүрээнд АНУ, Япон, Европын орнууд, Тайван, БНХАУ, Сингапурын үйлдвэрлэгч байгууллагуудтай импортын гэрээгээр чанарын баталгаатай, өндөр идэвхитэй эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг импортлон, хэрэглэгчиддээ хүргэн ажилладаг.

2023 оны байдлаар Монгол улсдаа хот болон орон нутаг, төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, лаборатори, эрүүл мэндийг дэмжих байгууллагууд зэрэг 300 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
esunmed.mn


РЕГЕН МЕД ХХК

2022 онд үүсгэн байгуулагдаж, 2023 онд лабораторийн урвалж оношлуурын салбарт үйл ажиллагаагаа эхэлснээс хойш Монгол улсын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хүн ардыг зайлшгүй шаардлагатай чанарын баталгаатай лабораторын урвалж оношлуураар ханган нийлүүлэхийг зорин ажиллаж байна. Олон улсын чанар стандартын шаардлага хангасан, дэлхийн томоохон лабораторын урвалж, оношлуур худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хүрээнд АНУ, Сингапур, БНХАУ зэрэг орны үйлдвэрлэгч байгууллагуудтай хамтран ажилладаг.