• (+976) 77410005, (+976) 77410000 (Eng)
  • info@iuegroup.mn

Хүний нөөц

Хүний нөөц

Манайд ажилласнаар

Бид ажилтнууддаа тав тухтай, эрүүл тохилог ажиллах орчныг бүрдүүлж, өсөн дэвжих, өөрийгөө нээх тэгш боломж олгож, үнэнч шударга зарчмыг дээдлэн, ажлын байран дахь хэрэгцээ шаардлага, эв нэгдэл, найрсаг уур амьсгал, ажилтныхаа амжилт гаргах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Нээлттэй ажлын байр

ЭДИЙН ЗАСАГЧ
Үндсэн үүрэг:
  • Харилцагчаас ирүүлсэн зээлийн хүсэлтийг хүлээн авах, зөвлөгөө өгөх
  • Зээл хүсэгчийн үйл ажиллагаа, барьцаа хөрөнгийг судлан, эрсдэлийг үнэлэн зээл олгох эсэх шийдвэр гаргуулах
  • Зээлийн явцын хяналтыг хийж, зээл бүрийг цаг хугацаанд нь төлүүлэхийг зорьж ажиллах, зээлийн эргэн төлөлтийг хариуцах
  • Шинэ харилцагч татах, хуучин болон шинэ харилцагч нарт бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, борлуулах шаардлагатай нэмэлт мэдээллийг тайлбарлаж, зөвлөгөө өгч ажиллах
  • Судалгаа шинжилгээ хийх, үр дүн тооцох, дүн шинжилгээ хийх, танилцуулах
Тавигдах шаардлага:
  • Санхүүгийн менежмент, Бизнесийн удирдлага мэргэжлээр их сургууль төгссөн байх
  • Асуудалд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах чадвартай
 
ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ
Үндсэн үүрэг:
  • Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан үндсэн чиг үүргүүдийг гүйцэтгэнэ
  • Компанийн өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагааны баримтыг нягтлан бодох, бүртгэлийн хууль, стандартын дагуу бүртгэн боловсруулах
  • Өдөр тутмын төлбөр тооцоо хийх
  • Авлага, өглөгийг цаг тухайд нь барагдуулах
Тавигдах шаардлага:
  • Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн менежмент мэргэжлээр их сургууль төгссөн байх
  • Асуудалд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах чадвартай
 
ЭРХ ЗҮЙЧ
Үндсэн үүрэг:
  • Компанийн хэмжээнд дагаж мөрдөх дүрэм журам, гэрээ, албан бичгийн төсөл боловсруулах, хянах
  • Компанийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн явуулахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх
  •  Үйл ажиллагааг хууль зүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, холбогдох удирдлагад хууль эрх зүйн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх, санал боловсруулах
Тавигдах шаардлага:
  • Бизнесийн эрх зүйч мэргэжлээр  их сургууль төгссөн байх
  • Гэрээний эрх зүйн чиглэлээр дагнан судалгаа хийж байсан бол давуу тал болно.
  • Идэвх санаачлагатай, багаар ажиллах чадвартай
 
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР
  • Байгууллагын хүний нөөцийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт хийх
  • Хөдөлмөрийн харилцааг зохицуулах
  • Хүний нөөцийн менежментийн бусад үндсэн чиг үүргүүдийн хэмжээнд үйл ажиллагааг явуулах
  • Дүрэм, журам, баримт бичиг боловсруулах
  • Бусад ажлын байрны тодорхойлолтод дурьдсан бусад үүргүүдийг гүйцэтгэх
Тавигдах шаардлага:
  • Бизнесийн удирдлага, эрх зүйч, хүний нөөцийн менежмент мэргэжлээр  их сургууль төгссөн байх
  • Харилцааны өндөр соёлтой,
  • Багаар ажиллах, зохион байгуулах, манлайлах чадвартай
  • Шинжлэн дүгнэх, илэрхийлэх чадвартай
 
ОФФИС МЕНЕЖЕР
Үндсэн үүрэг:
  • Байгууллагын оффисын өдөр тутмын үйл ажиллагаа зохион байгуулж, хянах
  • Харилцагч нарт мэдээлэл өгч, үйл ажиллагааг өргөжүүлэх
  • Хурал уулзалт, арга хэмжээг зохион байгуулах,
  • Албан бичиг боловсруулах, архив албан хэрэг хөтлөх
  • Шинэ төсөл хөтөлбөрт оролцох, судалгаа хийх
Тавигдах шаардлага:
  • Бизнесийн удирдлага, эрх зүй, санхүүгийн менежмент  мэргэжлээр  их сургууль төгссөн байх
  • Оффисын программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Нягт нямбай, цагийн менежмент, хувийн зохион байгуулалт сайтай
  • Ажлын бүтээмж өндөртэй, идэвхи зүтгэлтэй
  • Идэвх санаачлагатай, багаар ажиллах чадвартай
 
БОРЛУУЛАЛТ, МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР
  • Байгууллагын маркетинг, идэвхжүүлэлтийг бүх төрлийн суваг ашиглан оновчтой зөв хийх
  • Бүтээгдэхүүний борлуулалтыг хариуцан зохион байгуулж ажиллах
  • Бүтээгдэхүүний зах зээлийн судалгааг мэргэжлийн түвшинд хийж, эрэлт хэрэгцээг тодорхойлох
  • Бусад ажлын байрны тодорхойлолтод дурьдсан бусад үүргүүдийг гүйцэтгэх
Тавигдах шаардлага:
  • Бизнесийн удирдлага, маркетинг, бизнесийн эрх зүйч мэргэжлээр  их сургууль төгссөн байх
  • Харилцааны өндөр соёлтой,  багаар ажиллах  чадвартай
  • Шинжлэн дүгнэх, илэрхийлэх чадвартай

ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ
Үндсэн үүрэг:
  • Төслийн төлөвлөгөөг хянан, багийг удирдан чиглүүлэх
  • Баг, харилцагчидтай уулзалт хурал зохион байгуулах хийх,
  •  Тухайн процессийн шийдэл боловсруулах, гэрээний төсөл бэлтгэх
  • Шаардлагатай судалгаа, шинжилгээ хийж,  дүгнэлт гаргах
Тавигдах шаардлага:
  • Бизнесийн удирдлага, санхүүгийн менежмент, маркетинг, бизнесийн эрх зүй   мэргэжлээр  их сургууль төгссөн байх
  • Оффисын программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Нягт нямбай, цагийн менежмент, хувийн зохион байгуулалт сайтай
  • Ажлын бүтээмж өндөртэй, идэвхи зүтгэлтэй

САНТЕХНИКИЙН ИНЖЕНЕР

Тавигдах шаардлага:

  • Сантехник, дулааны инженер чиглэлээр их дээд сургууль төгссөн 
  • Техникийн ухааны инженерийн суурь мэдлэг сайтай 
  • Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай, мэргэшсэн инженер байх
  • Сантехникийн угсралтын ажлын зураг уншиж, холбогдох барилгын норм ба дүрэм, стандартуудын дагуу үнэлэлт, дүгнэлт хийх 
  • Санаачилгатай, идэвхтэй үйл ажиллагааг зохион байгуулах, оролцох, аливаа эрсдлийг урьдчилж харах, хариу арга хэмжээ төлөвлөх чадвартай байх 
  • Тогтвор суурьшилтай ажиллах,
  • Ачаалал даах чадвартай

ХАМГААЛАГЧ

Тавигдах шаардлага: 

  • Жолооч, хамгаалагч, цагдаа, ердийн болон тусгай мэргэшил
  • Тусгай хүчний болон бусад байгууллагад ажилласан туршлагатай туршлагатай бол давуу тал болно.
  • Харилцааны өндөр соёлтой, хамгаалалт, аюулгүй байдлын талаар дүгнэлт хийх чадвартай, мэдээллийн технологийн зохих мэдлэгтэй, бичиг хэрэг хөтлөх.
  • Ял шийтгэлгүй, хариуцлага хүлээх чадвартай, ёс зүйн доголдолгүй, харилцааны өндөр соёлтой, үнэнч шударга, нягт нямбай, ажлын төлөө гэх сэтгэлтэй байх.

ТУСЛАХ АЖИЛТАН

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • Барилгын чиглэлээр өмнө нь ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Цаг баримталдаг
  • Элдэв муу зуршилгүй
  • 22-40 хүртлэх насны эрэгтэй

ХОЛБОГДОХ УТАС: 77119174

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, аялал жуулчлал, нийтийн үйлчилгээний чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Ресторан, караоке, үйлчилгээний салбарт менежер, зохион байгуулагч хийж байсан туршлагатай
  • Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Төлөвлөх, удирдан зохион байгуулах багаар ажиллах өндөр чадвартай
  • Тууштай ажиллах, ажлын ачаалал даах чадвартай
  • Санаачлагатай, чин сэтгэлээсээ ажиллах хүсэл эрмэлзэлтэй
  • 25-35 хүртэлх насны /эмэгтэй/

БАРМЕН

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • Харилцааны соёлтой, эелдэг нийтэч
  • Цэвэрч, нямбай хурдан шаламгай хөдөлгөөнтэй
  • Ресторанд зөөгч, барменаар өмнө нь ажиллаж байсан, ачаалал даах чадвартай.
  • Мэргэжлийн ур чадвар түргэн хугацаанд эзэмшиж, тогтвор суурьшилтай ажиллах
  • 22-30 хүртэлх насны /эрэгтэй/

ХОЛБОГДОХ УТАС: 80047979

ТОГООЧ

Тавигдах шаардлага:

  • Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжлийн дагуу суралцаж төгссөн.
  • Өмнө нь ажиллаж байсан ажлын туршлагатай.
  • Санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, оновчтой шийдвэр гаргах
  • Шинийг санаачлах, идэвхи чармайлттай
  • Багаар ажиллах, хариуцлага хүлээх
  • Цэвэрч нямбай, бусдыг сонсох чадвартай

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЦАХИЛГААНЧИН, ЗАСВАРЧИН

Тавигдах шаардлага: 

  • Цахилгааны инженер мэргэжилтэй
  • Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан
  • Баг удирдаж ажиллаж байсан бол давуу тал болно
  • Техник сэтгэлгээтэй
  • Харилцааны чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай

ГАЛЧ

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • Үнэнч шудрага
  • Тогтвор сууршилтай ажиллах
  • Идэвхи санаачлагатай, хариуцлагатай
  • 30-55 нас хүртэлх насны /эрэгтэй/

ХОЛБОГДОХ УТАС: 98019174