• (+976) 77410005, (+976) 77410000 (Eng)
  • info@iuegroup.mn

Танилцуулга

18

ЖИЛ КОМПАНИЙ ТҮҮХ

Их Үйлсийн Эрэлд Групп компани нь 2006 онд анх бизнесийнхээ гарааг эхлүүлснээс хойш, чадварлаг хамт олныхоо үйл ажиллагаанд тулгуурлан амжилттай ажилласны үр дүнд цар хүрээгээ тэлээд байна. Дэлгэрэнгүй

Алсын хараа

Бид эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд өөрсдийн зүгээс үнэтэй хувь нэмрийг оруулж хөгжлийн тулах цэг нь болно. 

Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлан, бизнесийн салбарт шударга өрсөлдөөнийг эрхэмлэхийн зэрэгцээ, хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай, шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн ажиллана.  

Бид улс орныхоо бүтээн байгуулалтанд өөрийн хувь нэмрийг оруулж, олон томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн туршлагатайн зэрэгцээ, шилдэг төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийн хамтран ажилладаг. 

Группын тухай

Танилцуулга

Их Үйлсийн Эрэлд компани нь 2006 оноос хойш Монгол улсын барилгын салбарт барилга угсралт, гадаад дотоод худалдааны чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, улс орны өнгө төрхийг илтгэсэн олон томоохон бүтээн байгуулалтууд дээр ажилласан туршлагатай. 2012 оноос Их Үйлсийн Эрэлд компани нь групп компани болон өргөжиж, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн ажиллаж байна.

Орчин үеийн барилгын стандарт, загварын чиг хандлага, бизнесийн орчны шийдлийг цогц байдлаар харуулсан Их Монгол Цогцолбор (Үйлчилгээний төв, оффис, резиденс) ашиглалтанд оруулж, амжилттай ажиллаж байна. Түүнчлэн гадаад харилцаагаа өргөжүүлж, Монгол улсын хөгжлийг урагшлуулахад хувь нэмэр оруулах томоохон төсөл хөтөлбөрүүд дээр идэвх санаачлагатай ажиллаж байгаа хамт олон билээ.

Одоогийн байдлаар Их Үйлсийн Эрэлд Групп ХХК-ийн бүрэлдэхүүнд Их Монгол Проперти ХХК, Их Үйлсийн Эрэлд ХХК, Их Монгол Резорт ХХК, Их Монгол Кредит ХХК, Их Үйлс Үлэмж ХХК, Их Монгол Фүүдс ХХК, Туурайн Төвөргөөн ХХК, Ихэр Шарангад ХХК, Стартап Терминал ХХК, Есөн Мед ХХК-иуд багтаж, үйл ажиллагаа явуулж байгаа юм.