• (+976) 77410005, (+976) 77410000 (Eng)
  • info@iuegroup.mn

Үйлдвэрлэл импорт, экспорт

ИХЭР ШАРАНГАД ХХК

Ихэр Шарангад ХХК нь 2016 онд гадаад худалдаа, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон хадгалалт, хөдөө аж ахуйн түүхий эд болон мал, амьтдын бөөний худалдаа эрхлэх гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Улмаар компаний зүгээс 2016 оны 4-р улирлаас эхлэн, Монгол улсын эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан, олон улсын стандарт техникийн шаардлагад нийцсэн зураг төслөөр өөрийн эзэмшлийн нийт газрын 23500 м2 талбайд мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжийг иж бүрэн цогцолбороор барих төслийг эхлүүлсэн бөгөөд үйлдвэр 2018 онд ашиглалтанд орж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Монгол хөрсөнд ургасан идэш тэжээл бүхий малын гаралтай махыг боловсруулж, чанарын шаардлага хангасан органик бүтээгдэхүүнийг хилийн чанад руу экспортолж байна.

ХОС ГОЛ ХХК

Хос Гол ХХК-ийн кашмер угаах үйлдвэр нь 2006 онд үүсэн байгуулагджээ. Нийт үйлдвэрийн талбай нь 21,000 м2 бөгөөд самналтын 2 шугамтай, өдөрт 2-3 тонн. Нийт угаах хүчин чадал нь 18 тонн ба үйлдвэрт 60-80 ажилтан ажилладаг. Жилийн экспортын хэмжээ нь 3000 тонн. Экспортолж буй орнууд нь БНХАУ, Итали зэрэг улсууд байдаг.