"Манай Гэр"-ийн багачуудын баярыг хуваалцав.
Их Үйлсийн Эрэлд Групп нь улс орныхоо ирээдүй болсон хүүхэд багачууд, тэдний сурч боловсрох орчин нөхцөл, хүсэл эрмэлзэлд анхаарч ажиллахыг эрмэлздэг. Тус групп нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Манай Гэр" хүүхэд хөгжүүлэх төвтэй тогтмол хамтран ажилладаг бөгөөд жил бүрийн тэмдэглэлт баяруудаар бяцхан хүүхдүүдээ баярлуулдаг уламжлалтай.
"Манай Гэр" хүүхэд хөгжүүлэх төвд эцэг эх, асран хамгаалагчдын хайр халамж дутсан, бүтэн болон хагас өнчин нийт 25 хүүхэд сурч хүмүүждэг. Эх үрсийн баярын энэ өдөр Их Үйлсийн Эрэлд группын хамт олны зүгээс өхөөрдөм хөөрхөн багачууддаа хүүхдийн баярын бэлгийг нь гардуулж, хичээл сурлагынх нь талаар ярилцаж, нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөсөн юм.