• (+976) 77410005, (+976) 77410000 (Eng)
  • info@iuegroup.mn

Мэдээ, мэдээлэл

"AITHON-2026" уралдаан амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа.
  • May 02, 2026

"AITHON-2026" уралдаан амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа.

Startup Terminal болон Duran.AI хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээг “Их Үйлсийн Эрэлд Групп” (IUE group) 20 жилийн ой болон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ивээн тэтгэж оролцлоо.
🌟 Шилдэг бүтээлүүд aithon.mn
🥇 Тэргүүн байр: Т.Эрхэм – “ЦОНХ”
🥈 Дэд байр: Б.Саруулбуян – “Миний түүх”
🥉 Гутгаар байр: Э.Уранзаяа – “Дурсамжийн гүүр”
2025 онд анхлан зохиогдсон уг уралдааны анхны ерөнхий ивээн тэтгэгчээр Их Үйлс Үлэмж ХХК ажилласан бол, энэ жил шинээр Их Үйлсийн Эрэлд Групп бидэнтэй нэгдлээ. Уралдааны 1 дүгээр шатанд 140 гаруй бүтээл бүртгэгдсэн бөгөөд 2 дугаар шатанд удирдамжийн шаардлага, техникийн нөхцөлд бүрэн нийцсэн бүтээлүүд шалгарч өрсөлдсөн юм. "Storytelling" буюу түүх өгүүлэх замаар хиймэл оюун ухааны (AI) хязгааргүй боломжийг таниулсан шилдэг 32 оролцогчдодоо халуун баяр хүргэе! Дараа жилийн тэмцээнд илүү том зорилготойгоор эргэн уулзацгаая.