Их Үйлсийн Эрэлд Групп компани "Тэрбум мод" хөтөлбөрт хувь нэмрээ оруулна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд зохион байгуулах “Ногоон хот – Иргэний оролцоо” зөвлөгөөнд төр засгийн төлөөлөл, иргэд болон аж ахуйн нэгжүүд оролцлоо. Уг зөвлөгөөний үеэр гарсан олон санал санаачилгуудыг нэгтгэж, зөвлөгөө боловсруулсныг МУ-ын Засгийн газар, УИХ-д өргөн барихаар болсныг хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч П.Баттөр хэлсэн.
Их Үйлсийн Эрэлд Групп компаний төлөөлөл "Ногоон хот - иргэний оролцоо" зөвлөгөөний үеэр нийт оролцогчид болон салбарын төлөөлөлд IC Park төслийнхөө тухай мэдээллийг өгч танилцуулсан. Сонирхож буй оролцогчид болон хамтран ажиллах санаачилга илэрхийлсэн хүмүүстэй мэдээлэл солилцож, дэлгэрэнгүй танилцуулгуудыг хийв.
Мөн Bloomberg TV, MNB Монголын үндэсний телевиз, UBS телевиз зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл сурвалжлага өгч ажиллав. Түүнчлэн мод үржүүлгийн чиглэлээр ажилладаг олон томоохон байгууллагуудын төлөөлөл, экспертүүд зөвлөгөө өгч, хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлсэн болно.