
Гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
2025 оны 6 сарын 4-ний өдөр Монгол улсад гарааны бизнесүүдийг дэмжих чиглэлээр ажилладаг, стартапуудыг бойжуулдаг төвүүд Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ. Уг ёслолд InnoHub төв, MStars төв, Стартап Маркетинг Спейс ХХК, Стартап Терминал ХХК (Их Үйлсийн Эрэлд Групп), Fundea гэсэн байгууллагууд оролцлоо. Энэ үеэр Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК-ын захирал Гангамөрөн шалгаруулалт хангасан стартап компаниудад санхүүжилт тусгаж өгөх боломжтойг дурьдаж, оролцогч талууд мэдээллийг нь авахаар болсон. Монгол улсад стартапуудыг дэмжин ажилладаг цөөн хэдэн хурдасгуур хөтөлбөр, дундын оффис, инкубатор төвүүд ажиллаж байгаагийн төлөөллүүд ийнхүү уулзаж, хамтран ажиллах гарц гаргалгааг эрэлхийлж байна. Их Үйлсийн Эрэлд Группын хөрөнгө оруулалт бүхий Startup Terminal төв нь 2018 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш, 600 гаруй бизнес эрхлэгч, ЖДБ, Гарааны бизнесүүдтэй хамтран ажиллаад байна. Хамтын ажиллагааны хэлбэр нь хөнгөлөлт бүхий дундын оффисын гишүүнчлэл, олон төрлийн сургалт эвентүүд, менторинг хөтөлбөр, шууд болон шууд бус хөрөнгө оруулалт зэрэг байдлаар хэрэгждэг.



