• (+976) 77410005, (+976) 77410000 (Eng)
  • info@iuegroup.mn

Мэдээ, мэдээлэл

Ирээдүй болсон тамирчдаа Их Үйлсийн Эрэлд Групп дэмжинэ.
  • June 25, 2026

Ирээдүй болсон тамирчдаа Их Үйлсийн Эрэлд Групп дэмжинэ.

Үүсгэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойг Их Үйлсийн Эрэлд Группын хамт олон эдгээр өдрүүдэд тэмдэглэж байна. Ойн хүрээнд технологийн хөгжлийг түүчээлэгч болсон залуусынхаа дунд Aithon хиймэл оюун ухааны уралдаан, байгаль хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах үзэл санааг дэлгэрүүлэх зорилгоор "Ногоон ирээдүйн эрэлд" хүүхдийн гар зургийн уралдаан зэргийг зохион байгуулсан.
Тэгвэл энэ удаад нийгмийн хариуцлагын хүрээнд ур чадвартай, ирээдүйд өндөр амжилтад хүрэх хүүхэд залуусынхаа төлөөлөлд дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллалаа. Тухайлбал Монгол улсын Stars клуб, АНУ-ын Flyght academy-тэй хамтран Amateur athletic union буюу AAU-гийн зуны тэмцээнүүдэд Монгол хүүхдүүдийг оролцуулж, тэднийг АНУ-ын ахлах сургууль, коллеж, их дээд сургуулиудын сагсны скаут нарын анхааралд аваачих эрхэм зорилгод Их Үйлсийн Эрэлд Групп өөрсдийн зүгээс бяцхан ч атугай хувь нэмрийг оруулж байна.
Залуу тамирчныг дэмжих энэхүү үйлсэд Golds Gym Mongolia фитнес клуб мөн оролцож, спортлог ирээдүйн иргэнийг бэлдэхэд тусламжийн гараа сунгалаа. Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн сурагч Ц.Чинбаяр нь АНУ-д AAU-гийн тэмцээнд оролцох U17 насны шилдэг 6 тамирчны нэгээр шалгарсан тул тамирчны бэлтгэлээ хангаж, АНУ-ыг зорихоор бэлдэж байна. Спортын өндөр амжилт хүсье!