Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийх уулзалтад оролцов.
Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбарын төлөөллүүдтэй уулзаж ойн баярын мэндчилгээ дэвшүүлэхээс гадна өнгөрсөн хугацаанд үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн одон медаль гардууллаа. Улс эх орны эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад өндөр нөлөө үзүүлдэг барилгын салбарынхан өнгөрсөн 2025 онд барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 11.7 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ийн 3.5 орчим хувийг бүрдүүлж, 100 мянга гаруй ажлын байрыг бий болгосон бөгөөд энэ өсөлтөд Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ болоод түүний Гишүүн байгууллагууд тодорхой үүрэг гүйцэтгэсэн билээ. Дашрамд хэлэхэд Их Үйлсийн Эрэлд ХХК нь МБҮА ТББ болон Монголын Барилгын Инженерүүдийн холбоонд гишүүнээр элссэн байдаг. Энэ жил 20 жилийн ойгоо тэмдэглэж буй Их Үйлсийн Эрэлд Группын хамгийн ууган компаниудын нэг болох Их Үйлсийн Эрэлд ХХК нь Монгол улсын барилга угсралтын салбарт эчнээ танигдсан Баянмонгол хороолол, Их Монгол хороолол, Их Монгол Цогцолбор, Их Монгол Төв, Их Монгол Резиденс зэрэг олон бүтээн байгуулалтыг хийсэн туршлагатай билээ.



