
Ажилтнуудын дунд ШИНЭ САНААНЫ УРАЛДААН зохиогдов.
Аливаа байгууллагын ажилтнуудад ажил, хамт олон, байгууллагадаа нэвтрүүлэх юмсан гэсэн шинэ санаа, шинэлэг санаачилгууд ундарч байдаг. Тэр санаачилгыг дэмжиж, сонсч байх нь өөрөө байгууллагын зөв соёл билээ. Их Үйлсийн Эрэлд Групп компаний ажилтнуудын "Шинэ санааны уралдаан" амжилттай зохион байгуулагдлаа.
Их Үйлсийн Эрэлд Группын салбар харьяа компаниудын ажилтнуудын дунд зохиогдсон "ШИНЭ САНААНЫ УРАЛДААН" аяны төгсгөлийн шатны шалгаруулалт 2025 оны 4 сарын 25-нд зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд нийт 44 бүтээл ирүүлснээс, Шилдэг 6 бүтээлийн эзэд өөрсдийн шилдэг санаагаа танилцуулан өөр хоорондоо өрсөлдлөө. Шүүгчид оролцогчдын санааг илүү тодруулан асуулт хариулт буюу Q&A хэсэг явагдсаны дараа дүнг гаргасан юм. Шинэ санааны уралдаанд оролцож, өөрсдийн оюун ухааныг сорьж, байгууллага, хамт олныхоо цаашдын хөгжил, чиглэл, хэтийн төлөвлөгөөнд хувь нэмрээ оруулж буй мундаг боловсон хүчнүүддээ талархлаа илэрхийлье.


