Олон Улсын Соёлын Цэцэрлэгт Хүрээлэнгийн төслийн нээлтийн ажиллагаа боллоо
Их Үйлсийн Эрэлд Группын санаачилсан Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийн нээлт 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр боллоо. IC Park төслийн нээлтийн ажиллагаанд Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны дэд сайд Г.Түвдэндорж, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны сайд А.Ариунзаяа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар оролцож, төслийн талаар мэдээлэл авсан юм.
2022 оны тавдугаар сарын 13-16-ны хооронд "Ногоон хотын тухай ярилцъя" хэлэлцүүлэг, нээлтийн үйл ажиллагаа, модлог ургамлын үзэсгэлэн худалдаа мөн зохион байгуулагдсан. Төслийн нээлтийн үеэр Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэнгээс уг төслийг албан ёсоор олон нийтэд танилцуулж, видео болон VR танилцуулга хийлээ.
Нийт талбайн 80-90 хувийг ногоон байгууламж, тохижилттой болгох Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг дэмжихийг уриалж байна. Уг төсөл нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжинэ.
Ногоон ирээдүй, ногоон хотын төлөө, хүүхдүүддээ байгаль экологийн мэдлэг олгохын төлөө хамтдаа зүтгэцгээе.