"МАНАЙ ГЭР" ХҮҮХЭД ХӨГЖҮҮЛЭХ ТӨВД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ.
"Их Үйлсийн Эрэлд Групп" нь нийгмийн хариуцлагаа бүрэн ухамсарлаж, ирээдүй хойч үеийнхэндээ хөрөнгө оруулалт хийх үйлсэд өөрсдийн зүгээс хувь нэмэр оруулсаар ирсэн хамт олон юм. Хамгийн сүүлд л гэхэд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлаж, үйл ажиллагаа явуулдаг "Манай Гэр" асрамжийн газартай хамтран ажиллаж байна. Тухайлбал Их Монгол хороололд "Манай Гэр" төвийн шинэ салбарыг байрлуулж, орон байрны асуудлыг нь тодорхой хугацаанд шийдвэрлэн өгч, хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Мөн тус төвийнхөнтэй тогтмол холбоотой ажиллаж, боломжит туслалцаа дэмжлэгийг өгөхөд анхаардаг болно. "Манай Гэр" хүүхэд хөгжүүлэх төв нь 2003 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа, хүүхдийг гэрийн нөхцөлд тайван, таатай, аюулгүй, эрүүл орчинд асарч хөгжүүлж, боловсрол эзэмшүүлж, амьдралд бэлтгэх зорилготой юм.