"Манай гэр"-ийн багачуудад бэлэг гардуулав.
Их Үйлсийн Эрэлд Групп нь улс орныхоо ирээдүй болсон хүүхэд багачууд, тэдний сурч боловсрох орчин нөхцөл, хүсэл тэмүүлэлд зохих ёсоор анхаарч, ажилладаг.
Тэр ч үүднээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Манай Гэр" хүүхэд хөгжүүлэх төвийн хүүхэд багачуудад жил бүр хүүхдийн баяраар зочилж, бэлэг гардуулдаг уламжлалтай.
"Манай Гэр" хүүхэд хөгжүүлэх төвд эцэг эх, асран хамгаалагчдын хайр халамж дутсан, бүтэн болон хагас өнчин нийт 25 хүүхэд сурч хүмүүждэг. Тэгвэл энэ жил тус төвийн хүүхэд багачуудын өөрсдийн гаргасан хүсэлтийн дагуу чөлөөт цагаараа оёмол нэхмэл бүтээгдэхүүн урлахад нь зориулж, оёдлын машинуудыг Их Үйлсийн Эрэлд Групп компаний ах эгч нараас нь бэлэглэлээ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!