• (+976) 77410005, (+976) 77410000 (Eng)
  • info@iuegroup.mn

Мэдээ, мэдээлэл

Aithon 2026 уралдааны бүртгэл явагдаж байна.
  • April 15, 2026

Aithon 2026 уралдааны бүртгэл явагдаж байна.

Хиймэл оюун ухаан буюу Artificial Intelligence өнөө цагт хамгийн чухал салбаруудын нэг болоод байна. Энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлж буй залуусыг дэмжих зорилготой Aithon уралдаан 2025 онд үүсгэн байгуулагдсан. Тэгвэл энэ жил Duran AI болон Startup Terminal бизнес төв хамтран уралдааныг 2 дахиа зохион байгуулж байна. Уралдааны сэдэв нь "Before & After AI" бөгөөд уг технологийг нэвтрүүлэхийн өмнө болон дараа хэрхэн бүтээмж дээшилж, өөрчлөлт гарч байгааг бизнесээрээ дамжуулан харуулахыг зорих юм. Хиймэл оюун ухаан таны ажил, амьдралыг хэрхэн өөрчилж байгааг Storytelling-ээр харуулж, шилдэг түүхийн эзэн болох боломжтой. Шууд бүртгүүлэх холбоос нь:  https://aithon.mn
Энэ жилийн уралдааны шагналын сан нь 10 сая төгрөг, тухайлбал 1-р байр - 5 сая төгрөг, өргөмжлөл, 2-р байр - 3 сая төгрөг, өргөмжлөл, 3-р байр 1 сая төгрөг, өргөмжлөл байх юм. Энэ жилийн Aithon 2026 уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Их Үйлсийн Эрэлд Групп ажиллаж байна. Тус компани 20 жилийн ойн хүрээндээ санаачлан хэрэгжүүлж буй олон ажлын нэг нь Aithon хиймэл оюун ухааны уралдаан билээ.