• (+976) 77410005, (+976) 77410000 (Eng)
  • info@iuegroup.mn

Мэдээ, мэдээлэл

"Алтан Намар" аялал амжилттай зохион байгуулагдлаа.
  • October 06, 2025

"Алтан Намар" аялал амжилттай зохион байгуулагдлаа.

“Их Үйлсийн Эрэлд” Группийн хамт олон жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг намрын аяллаа энэ жил ч амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн хувьд Горхи Тэрэлжийн үзэсгэлэнт байгальд сонирхолтой хөтөлбөрт байдлаар зохион байгуулсан юм. Энэхүү аялал нь зөвхөн хамт олны амралт, зугаалга биш, харин ажилтнуудын эрүүл мэнд, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, хамт олны дунд харилцан ойлголцол, эв нэгдлийг гүнзгийрүүлэх, багийн ажиллагаа, бүтээлч санаачилгыг нэмэгдүүлэх чухал уламжлал юм.
Аяллын үеэр хамт олон маань байгалийн сайханд алхаж, морь унаж, нум сум харвах, завиар аялах, хүчирхэг 4 дугуйтаар оффроүд жолоодлого хийх, багийн уралдаан, хөгжөөнт тэмцээнүүдэд оролцож, эрч хүчээ сэргээх олон сонирхолтой хөтөлбөрт хамрагдлаа. Ийм уламжлалт аяллууд нь зөвхөн хамтын цагийг өнгөрөөхөөс илүүтэйгээр “Их Үйлсийн Эрэлд” Группийн үнэт зүйл болох нэгдмэл байдал, хамтын хүчийг бэхжүүлдэг. Оролцсон нийт ажилтнууддаа талархал илэрхийлье.