• (+976) 77410005, (+976) 77410000 (Eng)
  • info@iuegroup.mn

Мэдээ, мэдээлэл

Ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэв
  • October 02, 2025

Ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэв

Манай байгууллагын хөгжил дэвшил, амжилт бүтээлийн ард олон жилийн хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ зориулсан ахмад ажилтнууд та бүхний гавьяа бий. Ахмад үеийнхний үнэт туршлага, мэдлэг, хичээл зүтгэлээр өнөөгийн бидний ажлын орчин бүрэлдэж, ирээдүйн залуу үеийнхэнд бат бэх суурь тавигдсан билээ. Бид та бүхний байгууллагын төлөө хийж бүтээсэн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийг өндөр үнэлж, чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Ахмад ажилтнууддаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Их Үйлсийн Эрэлд Групп компани нь өдгөө бизнесийн 9+ чиглэлд 10 гаруй салбар компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна. Салбар компаниудад ажилладаг ахмад ажилтнуудынхаа төлөөлөлтэй уулзаж, халуун дотно яриаг өрнүүлсэн сайхан өдөр болж өнгөрлөө.