• (+976) 77410005, (+976) 77410000 (Eng)
  • info@iuegroup.mn

Мэдээ, мэдээлэл

Барилгын салбарын 99 жилийн ой тохиож байна.
  • September 08, 2025

Барилгын салбарын 99 жилийн ой тохиож байна.

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 99 жилийн ойн энэ өдрийг тохиолдуулан салбарын нийт инженер, архитектор, барилгачид болон бүтээн байгуулалтын үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй бүх хамт олонд халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. Барилга бол улс орны хөгжлийн гол тулгуур, эдийн засгийн бүтцийн чухал салбар бөгөөд өнөөдөр бидний амьдралын орон зай, хот байгуулалт, дэд бүтцийн хөгжилд салбарынхны маань хичээл зүтгэл, хөдөлмөр, бүтээлч сэтгэлгээ шингэсэн байдаг. Их Үйлсийн Эрэлд ХХК нь 2006 оноос барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, орчин үеийн барилгын стандарт, чанар, найдвартай ажиллагааг эрхэмлэн хэрэгжүүлж ирсэн билээ. Групп компанийнхаа нэрийн өмнөөс бид Монголын барилгын салбарын хөгжилд гар бие оролцож байгаадаа бахархаж, ирээдүйд илүү их бүтээн байгуулалт, дэвшилтэт технологи, шинэ шийдлүүдийг нэвтрүүлэхийн төлөө чармайн ажиллах болно. Энэхүү түүхэн ой нь зөвхөн өнгөрсөн амжилтаа эргэн дурсах төдийгүй, ирээдүйд хамтдаа бүтээх илүү том зорилт, өндөр шалгуурын эхлэл байгаасай гэж хүсэж байна.

Барилгын салбарын нийт хамт олондоо баярын мэнд хүргэе!