
Golds Gym франчайзын 60 жилийн ойн баярыг тэмдэглэлээ.
Дэлхийн хэмжээнд 600+ салбартай, фитнесийн салбарын хамгийн ууган, хүчирхэг төлөөлөгч болох алдарт Golds Gym нь энэ жил 60 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Тэртээ 1965 оны 8 дугаар сард АНУ-ын Калифорни мужийн Венис Бич хэмээх газарт анхны Голдс жимийг Жо Голд үүсгэн байгуулж байжээ. Тус фитнес нь бодибилдингийн спортоор хичээллэдэг хүмүүс, бие бялдраа эрүүл чийрэг болгох гэсэн залуусын хүсэмжит газар болж хувирснаар, 1980-аад онд "Mecca of bodybuilding" буюу Бодибилдингийн өлгий нутаг хэмээр нэрлэгдсэн байдаг. Нэг талаас бодибилдинг соёл хөгжиж эхлэх үеийн анхны, томоохон gym-үүдийн нэг байсан гэж болно. Arnold Schwarzenegger, Lou Ferrigno, Franco Columbu зэрэг бодибилдингийн домгууд Gold’s Gym-д бэлтгэл сургуулилалт, дасгалаа хийдэг байсан нь ийнхүү алдаршихад нөлөөлсөн гэж болно. Хожим үе үеийн бодибилдинг фитнесийн дэлхийн аваргууд, Арнолд Шварцнеггер, Двейн Жонсон, Жессика Алба, Сам Сулик зэрэг Холливудын алдартнууд Golds Gym-д хичээллэдэг гэдгээрээ ихээхэн танигдсан юм. Тэгвэл энэ фитнесийн 60 жилийн түүхэн ой 2025 оны 8 дугаар сард тохиож, олон улсын хэмжээнд тэмдэглэж байна. Монгол улс дахь Голдс жим фитнесийн албан ёсны эрхтэй франчайз байгууллага болох Их Үйлс Үлэмж ХХК нь 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд түүхэн ойг гишүүдийнхээ хамтаар тэмдэглэлээ. Баярын хүрээнд гишүүдэд чиглэсэн хөнгөлөлт урамшуулал, олон нийтийн арга хэмжээ, тэмцээн уралдаан зохион байгуулагдсан юм.



