• (+976) 77410005, (+976) 77410000 (Eng)
  • info@iuegroup.mn

Мэдээ, мэдээлэл

Хиймэл оюун ухааны бүтээлийн тэмцээнийг Startup Terminal төв хамтран зохион байгуулав.
  • April 11, 2025

Хиймэл оюун ухааны бүтээлийн тэмцээнийг Startup Terminal төв хамтран зохион байгуулав.

Их Үйлсийн Эрэлд Группын хэрэгжүүлж буй төслүүдийн нэг нь гарааны бизнесийг дэмжих Startup Terminal бизнес төв билээ. Уг төвд бойждог Duran.AI компанитай хамтран Монголын анхны AI технологид суурилсан бүтээлийн уралдааныг зарлаж, амжилттай зохион байгууллаа.
Aithon 2025 уралдаанд Монгол дахь залуусаас гадна АНУ, Канад, Өмнөд Солонгос зэрэг улсуудад сурч ажилладаг залуусын төлөөлөл оролцсон юм.
Монголын анхны хиймэл оюунд суурилсан бүтээлийн “AITHON 2025” уралдаанд: 1-р байранд Б.Ган-Очирын “Андаа кофе уу”, 2-р байранд О.Баасандоржийн “Амьдралын хэв маяг эндээс эхэлнэ”, 3-р байранд Б.Тамирын “Цаг хугацааны хувьсал”, тусгай байранд Э.Уранзаяагийн “Мазаалайг хайрлацгаая” бүтээлүүд тус тус шилдэгт шалгарлаа. Нийт оролцогчдодоо талархал илэрхийлье. Монгол улсад AI технологи улам бүр хөгжихийг хүсье!