АНУ-ын ИЛЛУМИНА компанийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютерээр “ЕСӨН МЕД” компани хамтран ажиллаж эхэллээ
Их Үйлсийн Эрэлд Группийн салбар Есөн Мед ХХК нь 2023 онд ихээхэн амжилт бүтээлтэй ажилласны илэрхийлэл нь гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлсэн явдал билээ. Тус компани АНУ-ын алдарт Illumina компанийн албан ёсны дистрибьютер болж, нэн шаардлагатай "Генийн дараалал тогтоох" тоног төхөөрөмж, урвалж оношлуурыг нийлүүлж эхэллээ.
ДНХ-ийн дараалал тогтоох шинжилгээнд суурилсан технологиор дэлхийд тэргүүлэгч АНУ-ын llumina Inc. компани нь бага, дунд орлоготой орнуудын Нийгмийн эрүүл мэндийн төлөө “Эмгэг төрүүлэгчийн генетикийн дараалал тогтоох" шинжилгээг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой Дэлхийн Эрүүл Мэндийн Хүртээмжийн Санаачилга (Global Health Access Initiative) хөтөлбөрийг эхлүүлэв.
Энэхүү хөтөлбөр нь хэрэглэгчид, санхүүжүүлэгчид болон ашгийн бус “FIND” зэрэг зах зээлийн чиглүүлэгчдийн удирдамжийн дагуу боловсруулагдсан бөгөөд Illumina Inc дэлхийн эрүүл мэндийн санхүүжилтийн мэргэшсэн байгууллагуудад тохирсон генетикийн дараалал тогтоох бүтээгдэхүүний үнийн бууруулсан бүтцийг бий болгох, олон улсын логистик, нийлүүлэлтийн сүлжээний гол сорилтуудыг шийдвэрлэх зорилготой хэрэгжих юм.