• (+976) 77410005, (+976) 77410000 (Eng)
  • info@iuegroup.mn

Мэдээ, мэдээлэл

Gold’s Gym Ulaanbaatar төв амжилт гаргасан багш нараа урамшууллаа.
  • June 27, 2023

Gold’s Gym Ulaanbaatar төв амжилт гаргасан багш нараа урамшууллаа.

Их Үйлсийн Эрэлд Групп нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол, бие бялдрын хөгжлийг дэмжих зорилгоор санаачилсан төслүүдийн нэг нь олон улсын стандарт хангасан сүлжээ фитнессийг Монголд нэвтрүүлэх байсан юм. Энэ хүрээнд 2016 оноос хойш АНУ-ын алдарт Gold's Gym фитнессийн анхны салбарыг нийслэл Улаанбаатар хотод, тэр дундаа Их Монгол төвд нутагшуулан ажиллаж байна. 

Өдгөө Их Үйлс Үлэмж ХХК хариуцан ажиллуулдаг Gold's Gym Ulaanbaatar төв нь жишиг стандарт хангахуйц заал талбай, мэргэжлийн өндөр төвшний тоног төхөөрөмж хэрэгслүүд, өндөр ур чадвартай багш дасгалжуулагч нараараа ялгардаг. Тэгвэл эдгээр багш нарын төлөөлөл 2023 он гарснаас хойш улс, олон улс, бүсийн чанартай олон томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцсон байна.

Тухайлбал Л.Даваадорж, Т.Энхзул, Б.Халиунаа, З.Чингисбаатар, Г.Батчулуун, Э.Цолмон, Б.Хулан нарын долоон багшийг компанийх нь зүгээс урамшуулж, цаашдын карьерт нь өндөр амжилт хүслээ. Л.Даваадорж багшийн хувьд "Ирээдүйн мистер-2023" 26 дахь удаагийн хотын аварга шалгаруулах тэмцээний фитнесс ангилалд 1-р байр, Алтан медаль, классик ангилалд 3-р байр, Хүрэл медаль, "МОНГОЛЫН МИСТЕР -2023 УАШТ"-ий Mister Fitness ангилалд 1-р байр, Алтан медаль хүртсэн юм.

Ингээд Их Үйлсийн Эрэлд Группын салбар болох Их Үйлс Үлэмж ХХК-ний Gold's Gym Ulaanbaatar төвийн нийт гишүүд, тамирчид, багш нарт амжилт бүтээл, аз жаргалыг хүсье!