Их Үйлсийн Эрэлд Групп шинэ оноо амжилт бүтээлээр дүүрэн угтлаа
Их Үйлсийн Эрэлд Групп нь 2022 онд барилга угсралт, дэд бүтэц, зам тээвэр, эрүүл мэнд, худалдаа, үйлчилгээ, технологи зэрэг томоохон салбаруудад 10 гаруй компанитайгаар амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Улиран одож буй 2022 онд группын дүр төрх, үйл ажиллагааны чиглэл, нийгмийн хариуцлагаа бүрэн ухамсарлаж буйн илэрхийлэл болсон томоохон төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь Олон Улсын Соёлын Цэцэрлэгт Хүрээлэн буюу Ай Си Парк юм.
Нийслэл Улаанбаатарчуудад хамгийн ихээр тулгамдаад буй эрүүл, цэвэр ногоон байгууламжийн хомсдолтой байдлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах ач холбогдлын зэрэглэл өндөртэй төсөл билээ. Улмаар 2022 оны 5 дугаар сард Ай Си Парк төслийн албан ёсны нээлт зохион байгуулагдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд намар цагийн мод тарих өдөрлөгийн нээлт Олон Улсын Соёлын Цэцэрлэгт Хүрээлэнд хийгдсэн нь төслийн ач холбогдлыг тодоор харуулсан юм.
Мөн Их Үйлсийн Эрэлд Групп нь зам тээвэр, боомтын хөгжил, дэд бүтцийн салбарт орчин цагийн техник технологийн дэвшил, инновацийг нэвтрүүлэх зорилготой төсөл болох Смарт Эко Транс ХХК-ийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаандаа идэвхийлэн ороод байна. Түүнчлэн улиран одож буй 2022 онд нийт ажилтнуудынхаа эв хамтач байдал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, эрүүл мэнд зэрэгт онцгойлон анхаарч, Намрын аялал, Спортын тэмцээн, Шинэ санал санаачлагын уралдаан, Төслийн уралдаан, Quiz Night тэмцээн зэргийг амжилттай зохион байгууллаа.
ИХ ҮЙЛСИЙН ЭРЭЛД ХАМТДАА