Их Үйлсийн Эрэлд Групп нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Platinum гишүүн болов
Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим нь Монгол Улсад бизнес эрхэлж буй байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, харилцаа холбоог өргөжүүлэхэд ихээхэн анхаарч ажилладаг. Дэлхийн улс орнуудад ч гэсэн Chamber of Commerce буюу Худалдаа аж үйлдвэрийн танхим нь төр засаг болон бизнес эрхлэгчдийг холбох гүүр болж ажиллахын сацуу олон улсад үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэхэд нь дэмжлэг үзүүлдэг.
Их Үйлсийн Эрэлд ХХК нь 2009 онд Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн болсон бөгөөд 2012 оноос хойш групп компаний бүтэц зохион байгуулалтанд шилжсэн. Тэгвэл Их Үйлсийн Эрэлд Групп нь 2022 оны 10 сарын 25-наас эхлэн Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын Платинюм гишүүн байгууллага болж, итгэмжлэлийг хүлээн авлаа. Өдгөө Их Үйлсийн Эрэлд Групп нь бизнесийн олон салбар чиглэлд нийт 10 гаруй компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Тухайлбал группын бүрэлдэхүүнд эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх, гарааны бизнесийг дэмжих, тээвэр ложистикийн чиглэлийн компаниуд нэмэгдэж, үйл ажиллагааны өргөжилтийг хийж байна. Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын харилцаа, хамтын ажиллагаа ч гэсэн манай групп компаний үйл ажиллагааны тэлэлтэнд ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн харж байгаа юм.