Манай Гэр төвийн захирал Н.Гаамаа гавьяат багш цол тэмдгээр шагнагдав
Их Үйлсийн Эрэлд Групп болон "Манай Гэр" төв нь 2015 оноос хойш тасралтгүй хамтран ажилласаар ирсэн билээ.
Тэгвэл IUE Группын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд тогтмол хамтран ажилладаг Манай гэр төвийн захирал, багш Н.Гаамаа Монгол улсын гавьяат багш цол тэмдгээр шагнагдлаа.
Хүний өөрийн, хагас болон бүтэн өнчин олон хүүхдүүдийг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэхээр шаргуу хөдөлмөрлөсөөр ирсэн Гаамаа багш нь ийнхүү төр түмэндээ хөдөлмөрөө үнэллүүллээ. Хариуцлагагүй эцэг эх, тэднээс үүдэлтэй хүчирхийллийн хохирогч болохоос нь сэргийлж, олон хүүхдүүд өнөөдөр Манай Гэр төвд сурч боловсорч, сайхан тухтай орчинд амьдарч, аз жаргалын төлөө тэмүүлж байна.
Багачуудыг хамт олонч уур амьсгалд өсч томрох, хичээл сургуульд хамрагдах, бие биендээ туслах зэрэг халуун дулаан орчныг "Манай Гэр" төв нь бүрдүүлж өгсөн онцлогтой. Дашрамд хэлэхэд "Манай Гэр" төв нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол хороололд байрладаг.