Их Монгол үйлчилгээний төв нээгдлээ
Их Монгол Цогцолборын бүрэлдэхүүн хэсэг болсон Их Монгол үйлчилгээний төвд хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн олон үйлчилгээний газрууд байрлаж байна.
Үйлчилгээний төвийн барилгыг орчин үеийн чанар стандарт, дэлхийн жишигт нийцүүлэн загварын өндөр төвшинд барьж босгосон онцлогтой. Уг барилга нь тэнхлэгээрээ 78.1 х 69.7 метр хэмжээтэй. Үйлчилгээний төв нь зоорьтойгоо 4 давхар, оффисын барилга нь зоорьтойгоо 7 давхар, тэгш өнцөгт болон хагас дугуй хэлбэртэй төмөр бетон Каркасан бүтэцтэй ажээ. Түүнчлэн хавтгай дээвэртэй хөнгөн блокон дүүргэгч ханатай. Барилгын гадна фасад цонх хаалгыг Герман улсын алдарт Schuco фирмийн материалаар угсарсан онцлогтой. Өнгөлгөөний фасадыг нь Герман улсын U-Kon фирмийн подконструкци, Alucobond фирмээс A2 өнгөлгөөний хавтангаар угсарсан. Хөнгөн цагаан фасадыг өндөр дулаан тусгаарлалттай фасадны High Insulation системээр Ral9010 өнгөтэйгөөр хийсэн. Шилэн хийцийг Хонконг, Шанхайн фирмээс цонхыг 8 мм шил, 5 мм стандарт цагаан шил гэсэн хослолтой 3 давхар шилтэйгээр 38 мм, хаалгыг 28 мм-ийн зузаантай 2 давхар ганжуулсан шилэн пакетаар тоногложээ.
Дотор засал болоод сантехник, цахилгаан холбоо дохиоллын ажилд хамгийн чанартай, баталгаатай, шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн хэрэглэх зорилт тавьж, Европын улс орнуудаас сонголтоо хийсэн. Мөн Монгол болон Герман, Итали, Япон, Америк зэрэг улс орнуудын материал, тоног төхөөрөмжүүдийг сонгон угсралтыг хийсэн юм.
Эдгээр олон давуу талуудыг өөртөө хадгалсан Их Монгол үйлчилгээний төв үйлчлүүлэгч та бүхний өмнө үргэлж нээлттэй.