Алсын хараа
“Монгол улсад бүтээн байгуулалт, нийгэмд эерэг өөрчлөлт авчирдаг, олон салбарт итгэлтэй манлайлагч групп компани байх”

20 жилийн туршлага, итгэлцэл, хамтын ажиллагаагаар олон салбарт үнэ цэн бүтээсээр байна.
Жилийн түүх
2006 — 2026
““Итгэлцлээр нэгдэж, ирээдүйг бүтээсээр.””
2006 онд үүсгэн байгуулагдсан “Их Үйлсийн Эрэлд Групп” нь өдгөө 10 гаруй салбар компаниараа дамжуулан бизнесийн 9 чиглэлд үйл ажиллагаа явуулж, чанар, хариуцлага, тогтвортой өсөлтийг эрхэмлэн ажиллаж байна.
Тасралтгүй хөгжил, олон салбарын туршлага, урт хугацааны итгэлцэл.
Салбар компани
Үйл ажиллагааны чиглэл
Хэрэгжүүлсэн төсөл



Бидний үнэт зүйлс бол шийдвэр, үйл ажиллагаа, хамтын хөгжлийн суурь юм.
Харилцагч, түншүүдтэйгээ харилцан итгэлцэлд суурилсан харилцааг эрхэмлэнэ.
Нэгдмэл зорилго, хамтын хүчээр үнэ цэн бүтээнэ.
Үйл ажиллагаандаа хариуцлагатай хандаж, тогтвортой хөгжлийг эрхэмлэнэ.
Хүн бүрийн өсөлт, хөгжил, хамтын амжилтыг дэмжинэ.
“Монгол улсад бүтээн байгуулалт, нийгэмд эерэг өөрчлөлт авчирдаг, олон салбарт итгэлтэй манлайлагч групп компани байх”
“Итгэлтэй хөрөнгө оруулалт, чанартай бүтээн байгуулалт, эрүүл амьдралыг хамтран бүтээнэ”
Хамтын хүчин чармайлт, бүтээн байгуулалт, амжилтаар үргэлжилсэн бидний хөгжлийн түүх.
Барилга, цахилгаан хангамжийн угсралт, архитектур, орчны тохижилт, барилгын бүтээцийн зураг төсөл.
2004 оноос санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж, зээл, валютын арилжаа, дижитал санхүүгийн үйлчилгээг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хөгжүүлж байна.
Баянмонгол, Их Монгол хорооллын оршин суугчдад дулаан, цэвэр ус, бохир ус зайлуулах болон 24 цагийн дуудлагын үйлчилгээг найдвартай үзүүлж, жилд дунджаар 161,500 ГДж дулааны энергийг хуваарилан түгээж байна.
2012 оноос группийн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, бизнесийн 10 чиглэлд 20 компани, 400 гаруй ажилтныг нэгдсэн удирдлага, менежментээр ханган, 15,000 гаруй шууд болон шууд бус ажлын байр бий болгосон.
Их Монгол төвийн мэргэжлийн менежмент, Caffe Bene кофешоп, Bravo караокены үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгчдэд тав тухтай орчин, чанартай үйлчилгээг хүргэж байна.
Олон улсын стандартын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, 230 зочин хүлээн авах хүчин чадалтай ресторан нь Монгол, Ази, Европ, Мексик хоол болон катеринг үйлчилгээгээр 400 орчим төрлийн хоол, ундааг санал болгож байна.
Дэлхийн 30 гаруй улсад 700 гаруй салбартай Gold’s Gym-ийн албан ёсны франчайз эрхээр 2,000 гаруй м² талбай бүхий, олон улсын брэндийн тоног төхөөрөмжтэй фитнес төвийг байгуулж, Монголын фитнесийн салбарт олон улсын стандартыг нэвтрүүлсэн.
195 айлын орон сууц, 6 үйлчилгээний талбай, 50 автомашины зогсоолын борлуулалт, түрээс, менежментийг хариуцаж, 24 цагийн харуул хамгаалалт, 8 цагийн дотор шийдвэрлэх засвар үйлчилгээ, дуудлагын цэвэрлэгээгээр тав тухтай, аюулгүй орчныг бүрдүүлж байна.
2021 оноос цахилгаан эрчим хүчний түгээлт, хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 0.4–35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, туршилт тохируулгын үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж байна.
2019 оноос Монгол Улсын цахим шилжилт, инновац, технологийн хөгжлийг дэмжих зорилгоор Сонгинохайрхан дүүрэгт 15 га талбай бүхий “Мэдээллийн технологийн парк” байгуулах төслийг хэрэгжүүлж байна.
1,000 гаруй бизнес эрхлэгч, стартаптай хамтран ажиллаж, Aithon, Hackathon зэрэг инновацын уралдаан, тэмцээн болон оффис, эвент танхим, зөвлөх үйлчилгээгээр гарааны бизнесийн хөгжлийг дэмжиж байна.
БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох зориулалттай, 4,000 тонн мах хадгалах, өдөрт 20 тонн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай, инженерийн дэд бүтэц, цэвэрлэх байгууламж бүхий үйлдвэрлэлийн цогцолбор.
Олон улсын тэргүүлэгч компаниудын албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж, эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгооны дэвшилтэт тоног төхөөрөмж, технологийг Монголын эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт нийлүүлж байна.
Уул уурхайн экспорт, транзит тээврийг дэмжих хүнд даацын авто зам, тээврийн дэд бүтцийн зураг төсөл, ТЭЗҮ, судалгаа боловсруулалтын чиглэлээр ажиллаж, үндэсний эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байна.
AGV технологи, ухаалаг логистикийн системд суурилан уул уурхайн бүтээгдэхүүний хадгалалт, ачилт буулгалт, гаалийн бүрдүүлэлтийг зохион байгуулж, Гашуунсухайт боомтын нэвтрүүлэх хүчин чадал, экспортын боломжийг нэмэгдүүлж байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд ICPark төслийн 4 га талбайд 45 нэр төрлийн 10,125 мод тарьж, дөрвөн улирлын турш арчлан ургуулж, нийслэлийн иргэдэд зориулсан ногоон, ая тухтай орчныг бүрдүүлж байна.
2022 оноос генийн шинжилгээ, ургийн хромосомын өөрчлөлт, хорт хавдрын мутацийг илрүүлэх дэвшилтэт урвалж, оношлуурыг эмнэлэг, шинжлэх ухаан, судалгааны байгууллагуудад нийлүүлж байна.
Ханги боомтод 33.5 га талбай бүхий гаалийн хяналтын бүс, олон төрөлт чингэлэг тээврийн терминал, 8.42 км салбар төмөр замыг байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүний шилжүүлэн ачилт, тээврийн дэд бүтцийг хөгжүүлсэн.
AGV терминалын чингэлэг ачилт, буулгалт, шилжүүлэн тээвэрлэлт болон 66 га талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг орчин үеийн техник, тоног төхөөрөмжид тулгуурлан гүйцэтгэж байна.
Уул уурхай, логистикийн салбарт 100% цахилгаан хүнд даацын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний цэнэглэх станц байгуулах “Ногоон өртөө” төслийг хөгжүүлж байна.
Группийн хэмжээнд бизнесийн 9 чиглэлээр үйл ажиллагаа явуулж, тогтвортой хөгжлийг дэмжин ажиллаж байна.
