ИХ ҮЙЛС ҮЛЭМЖ ХХК

06 · Спорт фитнес

ИХ ҮЙЛС ҮЛЭМЖ ХХК

Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжсэн спорт, фитнесийн орчин.

Танилцуулга

Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих зорилготой спорт, фитнесийн үйлчилгээний компани.

Их Үйлс Үлэмж ХХК нь АНУ-ын алдарт Гоулдс Жим фитнесийн Улаанбаатар хот дахь анхны салбарыг нээн ажиллуулж байна. Тэртээ 1965 онд АНУ-ын Калифорниа мужид нээгдсэн Гоулдс Жим фитнес нь олон улсад ихээхэн танигдаж, өдгөө 715 дахь салбар нь Их Монгол Төвийн 2 дугаар давхарт байрлаж, үйл ажиллагаа явуулдаг. Гоо зүйн хөгжил, бие бялдрын өв тэгш хүмүүжлийг олгох энэхүү гайхалтай цогц сүлжээ фитнес нь үйл ажиллагааны цар хүрээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Хамгийн том зориулалтын заал талбайтай гэдгээрээ онцлогтой "Gold’s Gym Улаанбаатар"-н багш дасгалжуулагч нар "Gold’s Gym International"–ээс багшлах эрхийн сургалт авсан, олон улсад заах эрхтэй мэргэжлийн баг хамт олонтой гэдгээрээ ч ялгардаг. Хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжтэй, олон улсын стандартын дагуу тусгайлан бэлтгэгдсэн орчинд мэргэжлийн багш, дасгалжуулагч нар зөвхөн таны хүсэл, биеийн онцлогт тохирсон ганцаарчилсан хичээлийг заадаг.

Гол давуу тал

  • 01Орчин үеийн фитнесийн тоног төхөөрөмж
  • 02Мэргэжлийн багш, дасгалжуулагчид
  • 03Эрүүл амьдралыг дэмжих хөтөлбөрүүд
Хамтран ажиллах

Шинэ төслийг хамтдаа эхлүүлье

Төлөвлөж буй ажлынхаа талаар бидэнд хуваалцаарай. Анхны зургаас эцсийн хүлээлгэн өгөх хүртэл манай баг тантай хамт ажиллана.