Их Монгол Цогцолборт "Сантагийн бэлэг" өдөрлөг зохион байгуулагдав. Өдөрлөгт Их Үйлсийн Эрэлд Группын ажилтан ажиллагсадын хүүхэд багачууд оролцож, нэг өдрийг маш хөгжилтэй өнгөрөөсөн юм. Өдөрлөгт ирсэн авьяаслаг хүүхдүүд хоорондоо зохион бичлэг, шүлгээр өрсөлдөхийн зэрэгцээ, өвлийн өвгөн аавдаа дуу бүжиг, ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Группын бүрэлдэхүүн дэх компаниудын ажилтнуудыг нэг дор цуглуулж, харилцан биенээ илүү сайн мэдэж авах, хүүхдүүдээ танилцуулах ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрчээ. Зохион байгуулалтыг хийж ажилласан Их Монгол Резортын хамт олонд талархлаа илэрхийлье. Нийт Их Үйлсийн Эрэлдийн хамт олондоо айлчлан ирж буй 2018 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг билигдэж, аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Бусад мэдээ

Нийгмийн хариуцлага
Ирээдүй болсон тамирчдаа Их Үйлсийн Эрэлд Групп дэмжинэ

Группийн мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийх уулзалтад оролцов
Хүний нөөц
Ирээдүйг хамтдаа бүтээе
Группийн хамт олонд элсэж, Монголын хэмжээнд хэрэгжиж буй төслүүдэд оролцоорой. Таны ур чадвар бидний дараагийн амжилтын суурь болно.