Бүх мэдээ
Группийн мэдээ

“Дээлтэй өдөр” амжилттай зохион байгуулагдав

Их Үйлсийн Эрэлд Групп компани болон Стартап Терминал ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Дээлтэй өдөр” зохион байгууллаа.

Уг өдөр ажилтнууд үндэсний дээл хувцсаараа гоёж, өргөө гэрт шагай наадаж, монгол ёс уламжлалаа хадгалах талаар ярилцаж, санал бодлоо чөлөөтэй хуваалцсан юм. Арга хэмжээнд Их Үйлсийн Эрэлд групп компаний ажилтан ажиллагсадын төлөөлөл, Стартап Терминал ХХК-ийн харилцагч нар хамрагдсан.

Их Үйлсийн Эрэлд Группын зүгээс цаашид ч энэ мэтээр үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлах үйлсэд идэвхийлэн оролцох бодолтой байгаа юм. Дашрамд хэлэхэд Их Үйлсийн Эрэлд группын ээлжит бүтээн байгуулалт болсон Их Монгол Цогцолборын номын өргөө танхим нь их найман хана бүхий өргөө гэрийг сүндэрлүүлэн босгосон онцлогтой билээ.

Хүний нөөц

Ирээдүйг хамтдаа бүтээе

Группийн хамт олонд элсэж, Монголын хэмжээнд хэрэгжиж буй төслүүдэд оролцоорой. Таны ур чадвар бидний дараагийн амжилтын суурь болно.