Монголчуудын “Монгол бичиг номын өв”-ийг танилцуулав

   “Их үйлсийн эрэлд” групп 10 жилийн ойдоо зориулан “Монгол бичиг номын өв” номыг уншигч олондоо өргөн барив. Уг номын нээлт өнгөрсөн 2016 оны намар “Их  Монгол” номын өргөөнд зохиогдсон юм. Б.Түвшинтөгс, Г.Баттогтох, Д.Боролзой,  Ж.Ганбаатар нарын зохиосон эл бүтээлд зөвхөн монгол хэл бичгийн мэргэжилтэй    хүмүүст төдийгүй эх хэл, түүхээ дээдлэн сонирхогчдод зориулан монголчуудын бичиг  номын арвин их өвөөс дээжлэн оруулжээ. Эл бүтээлд Монгол бичгийн одоогоор  олдоод байгаа анхны биет баримт болох  Чингисийн чулууны бичгээс эхлээд өдгөө  бидний хэрэглэж байгаа крилл бичиг хүртэлх бичиг үсгийн түүх, биет дурсгалуудыг  багтаажээ. Мөн монголчуудын эртний бичиг  үсгийн талаар, улмаар монгол,  дөрвөлжин, тод бичиг, али гали үсэг, соёмбо, хэвтээ  дөрвөлжин, вагиндра, латин,  кирил бичгийн талаар тус тус бүлэг болгон монгол  хэлээр ханз, араб, манж, төвд  зэрэг харь үсгээр тэмдэглэсэн дурсгалууд багтжээ.  Түүнчлэн хэл бичгийн талаарх  Монгол төрийн бодлогын залгамж чанарыг харуулах үүднээс зарим баримтыг жишээ болгон оруулснаас гадна Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нарын зарлигийг энэ бүтээлээс үзэх боломжтой. Номыг зохиогч Г.Баттогтох нээлтийн үеэр хэлэхдээ, “Бидний энэ бүтээлийн жинхэнэ зохиогчид нь үнэндээ “Монголын ард түмэн” өөрсдөө билээ. Мөн гадаад дотоодын олон үеийн монгол хэл, бичгийн эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөр, зүтгэл ч эл номыг энэ хэлбэрээ олоход зохих хувь нэмрээ орууллаа. Энэхүү бүтээл нь монголчууд бидний түүхийнхээ туршид хэрэглэж ирсэн 10 гаруй бичиг үсэг, тэдгээрийн дурсгал, онцлог, үг хэллэгийн талаар шинжлэх ухаанч ангилал,  үечлэл, сонголтын үндсэн дээр танилцуулна. Ингэхдээ мэдвэл зохих мэдээллийг товч, тодорхой өгүүлсний зэрэгцээ олон арван зураг сэлтээр баяжууллаа” хэмээн  тодотгов.

 

Эх сурвалж:  Ж.Болор /Монцамэ/

 

Шинэ мэдээ

Манай Гэр төвийн захирал Н.Гаамаа гавьяат багш цол тэмдгээр шагнагдав

Нийтэлсэн огноо:2020-10-08

Их Үйлсийн Эрэлд Групп болон "Манай Гэр" төв нь 2015 оноос хойш тасралтгүй хамтран ажилласаар...

Манай Гэр төвийн хүүхдүүдийн урласан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргав.

Нийтэлсэн огноо:2020-01-21

Манай Гэр хүүхэд хөгжлийн төвийн хүүхэд багачуудын урласан уран бүтээлийн үзэсгэлэн эдгээр өдрүүдэд Их ...

Магадлан итгэмжлэгдсэн Gold’s Gym Ulaanbaatar фитнесст урьж байна.

Нийтэлсэн огноо:2020-01-08

Монгол улсад албан ёсоор олон улсын жишиг стандартын орчин, үйлчилгээг хүргэхийг зорьж буй Gold’s...

Он солигдох торгон мөчид шилдэг ажилтнууд тодров

Нийтэлсэн огноо:2020-01-04

Их Үйлсийн Эрэлд Групп компани нь он солигдохын өмнөхөн группын хэмжээнд бүх ажилчдын хурлыг зохион бай...

Ихэр Шарангад компаний үйл ажиллагаа жигдэрч байна.

Нийтэлсэн огноо:2020-01-02

Их Үйлсийн Эрэлд Группын зүгээс 2019 онд онцгойлон анхаарсан төсөл нь Ихэр Шарангад мах боловсруулах үй...