Он солигдох торгон мөчид шилдэг ажилтнууд тодров

Их Үйлсийн Эрэлд Групп компани нь он солигдохын өмнөхөн группын хэмжээнд бүх ажилчдын хурлыг зохион байгуулж, салбар компаниудынхаа талаар мэдээллийг харилцан солилцож, 2019 оныхоо ажлыг дүгнэж, 2020 оны төлөвлөгөөг ярилцлаа. Мөн удирдлагын багийн зүгээс ажилчдынхаа дуу хоолойг сонсох зорилгоор шинэ, шинэлэг санал санаачлага гаргасан ажилтнуудынхаа үзэл бодлыг хуваалцсан нь энэ хурлын онцлууштай нэгэн үйл явдал байв. 2019 онд ажил хөдөлмөрөөрөө манлайлж, бусаддаа үлгэр дуурайл үзүүлсэн шилдэг ажилтнууд салбарын болон Монголын залуучуудын холбоо, групп компанийхаа шагнал урамшууллыг хүртлээ. Их Үйлсийн Эрэлд Групп компаний инженер Д.Энхжаргал нь Монгол улсын барилга хот байгуулалтын яамны хүндэт жуух бичгээр шагнагдсан юм. Мөн харуул хамгаалалтын албаны дарга И.Батхишиг нь нийслэлийн цагдаагийн газрын хүндэт тэмдгээр энгэрээ мялаасан. Тэгвэл Их Үйлсийн Эрэлд компаний мэдээллийн технологийн инженер Э.Баасанхүү, Дижитал Номадс компаний нягтлан бодогч Э.Энхчимэг, Их Үйлсийн Эрэлд Группын санхүүч Б.Зулаа, Их Монгол Проперти ХХК-ийн ажилтан Г.Мөнхэрдэнэ, Г.Жаргалсайхан нар Монголын Залуучуудын холбооны Тэргүүний залуу болон Хөдөлмөрийн алдар шагналуудаар тус тус шагнагдав. Шилдэг ажилчид болон нийт ажилтнууддаа ажил хөдөлмөрийн амжилт хүсье! 

 

 

 

 

Шинэ мэдээ

Манай Гэр төвийн захирал Н.Гаамаа гавьяат багш цол тэмдгээр шагнагдав

Нийтэлсэн огноо:2020-10-08

Их Үйлсийн Эрэлд Групп болон "Манай Гэр" төв нь 2015 оноос хойш тасралтгүй хамтран ажилласаар...

Манай Гэр төвийн хүүхдүүдийн урласан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргав.

Нийтэлсэн огноо:2020-01-21

Манай Гэр хүүхэд хөгжлийн төвийн хүүхэд багачуудын урласан уран бүтээлийн үзэсгэлэн эдгээр өдрүүдэд Их ...

Магадлан итгэмжлэгдсэн Gold’s Gym Ulaanbaatar фитнесст урьж байна.

Нийтэлсэн огноо:2020-01-08

Монгол улсад албан ёсоор олон улсын жишиг стандартын орчин, үйлчилгээг хүргэхийг зорьж буй Gold’s...

Он солигдох торгон мөчид шилдэг ажилтнууд тодров

Нийтэлсэн огноо:2020-01-04

Их Үйлсийн Эрэлд Групп компани нь он солигдохын өмнөхөн группын хэмжээнд бүх ажилчдын хурлыг зохион бай...

Ихэр Шарангад компаний үйл ажиллагаа жигдэрч байна.

Нийтэлсэн огноо:2020-01-02

Их Үйлсийн Эрэлд Группын зүгээс 2019 онд онцгойлон анхаарсан төсөл нь Ихэр Шарангад мах боловсруулах үй...