Манай Гэр төвийн хүүхдүүдэд бэлэг гардуулав

Их Үйлсийн Эрэлд Групп компаний хувьд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нийгэмд чиглэж хандсан, нийгмийн хариуцлагын үйл ажиллагаануудыг төрөлжүүлэн явуулсаар ирсэн түүхтэй. Сүүлийн жилүүдэд манай компаний зүгээс Манай Гэр хүүхэд хөгжлийн төвтэй онцгойлон хамтран ажиллаж, иж бүрэн тавилгатай орон сууцанд тус төвийн хүүхдүүдийг шилжүүлэн байрлуулснаас хойш 5 жил өнгөрч байна. Энэ хугацаанд компаний зүгээс жил бүрийн тэмдэглэлт баярын өдрүүдэд Манай Гэр хүүхэд хөгжлийн төвд зочилж, хүүхдүүдэд бэлэг сэлт гардуулахын зэрэгцээ хамгийн хэрэгцээтэй байгаа зүйлүүдэд нь тусалдаг уламжлалтай.

 

Энэ жил группын төлөөлөл нь Манай Гэр хүүхэд хөгжлийн төвийн хүүхдүүдийг Их Монгол номын өргөөндөө хүлээн авч, шинэ жилийн бэлгийг нь гардуулсан юм. Олон жил уулзаж, ижил дасал болсон хүүхдүүд маань энэ жил өөрсдөө цамын бүжиг дэглэж бэлдсэнээс гадна, бүжгийн хувцас хэрэглэлийг оёж шидсэн нь үнэхээр бахархууштай санагдав.

 

Компаний зүгээс зөвхөн орон байраар хангаж, бэлэг өгөхийн зэрэгцээ тус төвд өсч торниж буй хүүхэд залуусыг насанд хүрэхэд нь MCҮТ-ийн сургалтанд хамруулах, боломжтой бол групп компанийхаа салбар компаниудад ажлын байранд зуучлах зэргийг зорьж байна. Манай Гэр хүүхэд хөгжлийн төвийн Их Монгол хороолол дахь салбарт өдгөө 30 орчим бүтэн болон хагас өнчин хүүхэд өсч, хүмүүждэг. Төвийн захирал Гаамаа эгч нь дээрхи хүүхдүүдийн сайн сайхны төлөө бүхнээ зориулдаг ачтан байдаг.

 

 

Шинэ мэдээ

Манай Гэр төвийн захирал Н.Гаамаа гавьяат багш цол тэмдгээр шагнагдав

Нийтэлсэн огноо:2020-10-08

Их Үйлсийн Эрэлд Групп болон "Манай Гэр" төв нь 2015 оноос хойш тасралтгүй хамтран ажилласаар...

Манай Гэр төвийн хүүхдүүдийн урласан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргав.

Нийтэлсэн огноо:2020-01-21

Манай Гэр хүүхэд хөгжлийн төвийн хүүхэд багачуудын урласан уран бүтээлийн үзэсгэлэн эдгээр өдрүүдэд Их ...

Магадлан итгэмжлэгдсэн Gold’s Gym Ulaanbaatar фитнесст урьж байна.

Нийтэлсэн огноо:2020-01-08

Монгол улсад албан ёсоор олон улсын жишиг стандартын орчин, үйлчилгээг хүргэхийг зорьж буй Gold’s...

Он солигдох торгон мөчид шилдэг ажилтнууд тодров

Нийтэлсэн огноо:2020-01-04

Их Үйлсийн Эрэлд Групп компани нь он солигдохын өмнөхөн группын хэмжээнд бүх ажилчдын хурлыг зохион бай...

Ихэр Шарангад компаний үйл ажиллагаа жигдэрч байна.

Нийтэлсэн огноо:2020-01-02

Их Үйлсийн Эрэлд Группын зүгээс 2019 онд онцгойлон анхаарсан төсөл нь Ихэр Шарангад мах боловсруулах үй...