Манай Гэр төвийн хүүхдүүдийн урласан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргав.

Манай Гэр хүүхэд хөгжлийн төвийн хүүхэд багачуудын урласан уран бүтээлийн үзэсгэлэн эдгээр өдрүүдэд Их Монгол Галерейд нээгдээд байна. Тус төвийн хүүхдүүдийн төлөөлөл хичээл дээрээ наамал, хатгамал, шигтгээ бүхий зургууд хэрхэн урлахыг заалгаж, улмаар уран бүтээлийн үзэсгэлэн гаргажээ. Их Үйлсийн Эрэлд Групп компаний хувьд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Манай Гэр төвтэй нягт хамтын ажиллагааг хадгалан ажилладаг бөгөөд энэ удаад Их Монгол Галерей танхимд багачуудын уран бүтээлийн үзэсгэлэнг гаргах боломжоор хангаж өгчээ. Үзэсгэлэнд нийт 50 гаруй бүтээлийг дэлгэн тавьж, урласан хүүхдүүдийн нэр, насны тухай мэдээллийг оруулсан байна. Хэрэв та бүхэн Манай Гэр төвийн хүүхдүүдийн урласан уран бүтээлийн үзэсгэлэнг үзэн сонирхох, мөн бүтээлүүдээс худалдан авахыг хүсвэл Дүнжингарав худалдааны төвийн баруун талд байрлах Их Монгол төвийн 1 давхарын галерейд хүрэлцэн очоорой. Үзэсгэлэнг үзэж сонирхоход төлбөргүй, олсон бүх орлогыг 100 хувь Манай Гэр төвд шилжүүлэх юм.

Шинэ мэдээ

Манай Гэр төвийн захирал Н.Гаамаа гавьяат багш цол тэмдгээр шагнагдав

Нийтэлсэн огноо:2020-10-08

Их Үйлсийн Эрэлд Групп болон "Манай Гэр" төв нь 2015 оноос хойш тасралтгүй хамтран ажилласаар...

Манай Гэр төвийн хүүхдүүдийн урласан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргав.

Нийтэлсэн огноо:2020-01-21

Манай Гэр хүүхэд хөгжлийн төвийн хүүхэд багачуудын урласан уран бүтээлийн үзэсгэлэн эдгээр өдрүүдэд Их ...

Магадлан итгэмжлэгдсэн Gold’s Gym Ulaanbaatar фитнесст урьж байна.

Нийтэлсэн огноо:2020-01-08

Монгол улсад албан ёсоор олон улсын жишиг стандартын орчин, үйлчилгээг хүргэхийг зорьж буй Gold’s...

Он солигдох торгон мөчид шилдэг ажилтнууд тодров

Нийтэлсэн огноо:2020-01-04

Их Үйлсийн Эрэлд Групп компани нь он солигдохын өмнөхөн группын хэмжээнд бүх ажилчдын хурлыг зохион бай...

Ихэр Шарангад компаний үйл ажиллагаа жигдэрч байна.

Нийтэлсэн огноо:2020-01-02

Их Үйлсийн Эрэлд Группын зүгээс 2019 онд онцгойлон анхаарсан төсөл нь Ихэр Шарангад мах боловсруулах үй...