Манай Гэр төвийн захирал Н.Гаамаа гавьяат багш цол тэмдгээр шагнагдав

Их Үйлсийн Эрэлд Групп болон "Манай Гэр" төв нь 2015 оноос хойш тасралтгүй хамтран ажилласаар ирсэн билээ. Тэгвэл IUE Группын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд тогтмол хамтран ажилладаг Манай гэр төвийн захирал, багш Н.Гаамаа Монгол улсын гавьяат багш цол тэмдгээр шагнагдлаа. Хүний өөрийн, хагас болон бүтэн өнчин олон хүүхдүүдийг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэхээр шаргуу хөдөлмөрлөсөөр ирсэн Гаамаа багш нь ийнхүү төр түмэндээ хөдөлмөрөө үнэллүүллээ. Хариуцлагагүй эцэг эх, тэднээс үүдэлтэй хүчирхийллийн хохирогч болохоос нь сэргийлж, олон хүүхдүүд өнөөдөр Манай Гэр төвд сурч боловсорч, сайхан тухтай орчинд амьдарч, аз жаргалын төлөө тэмүүлж байна. Багачуудыг хамт олонч уур амьсгалд өсч томрох, хичээл сургуульд хамрагдах, бие биендээ туслах зэрэг халуун дулаан орчныг "Манай Гэр" төв нь бүрдүүлж өгсөн онцлогтой. Дашрамд хэлэхэд "Манай Гэр" төв нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол хороололд байрладаг.

 

 

* Зургийг gogo.mn-ээс авч ашиглав. Эх сурвалж: gogo.mn

 

 

 

 

Шинэ мэдээ

Манай Гэр төвийн захирал Н.Гаамаа гавьяат багш цол тэмдгээр шагнагдав

Нийтэлсэн огноо:2020-10-08

Их Үйлсийн Эрэлд Групп болон "Манай Гэр" төв нь 2015 оноос хойш тасралтгүй хамтран ажилласаар...

Манай Гэр төвийн хүүхдүүдийн урласан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргав.

Нийтэлсэн огноо:2020-01-21

Манай Гэр хүүхэд хөгжлийн төвийн хүүхэд багачуудын урласан уран бүтээлийн үзэсгэлэн эдгээр өдрүүдэд Их ...

Магадлан итгэмжлэгдсэн Gold’s Gym Ulaanbaatar фитнесст урьж байна.

Нийтэлсэн огноо:2020-01-08

Монгол улсад албан ёсоор олон улсын жишиг стандартын орчин, үйлчилгээг хүргэхийг зорьж буй Gold’s...

Он солигдох торгон мөчид шилдэг ажилтнууд тодров

Нийтэлсэн огноо:2020-01-04

Их Үйлсийн Эрэлд Групп компани нь он солигдохын өмнөхөн группын хэмжээнд бүх ажилчдын хурлыг зохион бай...

Ихэр Шарангад компаний үйл ажиллагаа жигдэрч байна.

Нийтэлсэн огноо:2020-01-02

Их Үйлсийн Эрэлд Группын зүгээс 2019 онд онцгойлон анхаарсан төсөл нь Ихэр Шарангад мах боловсруулах үй...