"Манай гэр"-ийн багачуудад бэлэг гардуулав.

Их Үйлсийн Эрэлд Групп нь улс орныхоо ирээдүй болсон хүүхэд багачууд, тэдний сурч боловсрох орчин нөхцөл, хүсэл тэмүүлэлд зохих ёсоор анхаарч, ажилладаг. Тэр ч үүднээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Манай Гэр" хүүхэд хөгжүүлэх төвийн хүүхэд багачуудад жил бүр хүүхдийн баяраар зочилж, бэлэг гардуулдаг уламжлалтай. "Манай Гэр" хүүхэд хөгжүүлэх төвд эцэг эх, асран хамгаалагчдын хайр халамж  дутсан, бүтэн болон хагас өнчин нийт 25 хүүхэд сурч хүмүүждэг. Тэгвэл энэ жил тус төвийн хүүхэд багачуудын өөрсдийн гаргасан хүсэлтийн дагуу чөлөөт цагаараа оёмол нэхмэл бүтээгдэхүүн урлахад нь зориулж, оёдлын машинуудыг Их Үйлсийн Эрэлд Групп компаний ах эгч нараас нь бэлэглэлээ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе! 

 

Шинэ мэдээ

Valuable office space available at Ikh Mongol Office

Нийтэлсэн огноо:2019-03-13

Office space now available at Ikh Mongol Complex. You are welcome to take full advantage of our locatio...

ИРЭЭДҮЙД ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСЫН ЧИГ ХАНДЛАГА ЯМАР БАЙХ ВЭ?

Нийтэлсэн огноо:2019-03-13

Алдарт Microsoft технологийн компани нь тавилга хийдэггүй боловч, зөвхөн програм хангамжаар хязгаарлагд...

Их Монгол Цогцолборт хурлын танхим түрээслүүлнэ.

Нийтэлсэн огноо:2018-09-19

Их Монгол Комплекс нэрээр олонд танигдсан манай цогцолборын оффис хэсэгт орчин үеийн загвар дизайны ший...

"Манай гэр"-ийн багачуудад бэлэг гардуулав.

Нийтэлсэн огноо:2018-06-04

Их Үйлсийн Эрэлд Групп нь улс орныхоо ирээдүй болсон хүүхэд багачууд, тэдний сурч боловсрох орчин нөхцө...

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэв

Нийтэлсэн огноо:2018-06-04

Хүүхдийн цангинасан инээд бүхий газарт баяр жаргал бялхаж байдаг. Тэгвэл Их Үйлсийн Эрэлд группын хамт ...