Компанийн түүх

  • 2006 онд "Их Үйлсийн Эрэлд" ХХК байгуулагдав. "Их Үйлсийн Эрэлд" ХХК нь барилгын салбарт чиглэсэн үйл ажиллагаа явуулж Монгол улсын барилгын салбарын бүтээн байгуулалтад томоохон хувь нэмэр оруулж буй компаниудын нэг юм. 

  • 2007 онд Баянзүрх дүүрэгт 88 айлын орон сууцыг ашиглалтанд оруулав. 

    2007 онд “Баянмонгол” хорооллын бүтээн байгуулалтыг эхлүүлэв. 

    2007 онд Барилгын засал чимэглэлээр дагнаж “Визамир” ХХК-г үүсгэн байгуулав. 

  • 2008 онд “Туурайн Төвөргөөн” ХХК-г үүсгэн байгуулж худалдааны жуулчлалын үйлчилгээг нэвтрүүлж эхлэв. 

  • 2009 онд Баянмонгол хорооллыг бүрэн ашиглалтанд оруулав. Баянмонгол хороолол нь орчны тохижилт, гараж, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийг хамгийн сайн шийдэж өгсөн цогц хороолол болсон юм. 

  • 2011 онд "Их Монгол" хорооллын барилгын ажил эхлэв.

  • 2012 онд "Их Үйлсийн Эрэлд Групп" болон өргөжив.

    2012 онд "Тэмүүлэл Спорт" төвийг ашиглалтанд оруулав. 

     

     

     

  • 2014 онд "Их Монгол Цогцолбор"-ын барилгын ажлыг эхлүүлэв. 

    2014 онд "Их Монгол Резиденс" 200 айлын үйлчилгээт орон сууцны барилгын ажлыг эхлүүлэв.

    2014 оны 6-р сард "Их Монгол Фүүдс" ХХК-г үүсгэн байгуулав.  

  • 2015 онд "Их Монгол Цогцолбор" бүрэн ашиглалтанд оров. 

    2015 онд Калифорниа 2 рестораныг ашиглалтанд оруулав

    2015 онд "Их Монгол Проперти" ХХК үүсгэн байгуулагдав. 

    2015 оны 11 сард "Кафе Бене" Их Монгол төвд салбараа нээв.

  • 2016 оны 2 сард Голдс Жим Улаанбаатар нээлтээ хийв. АНУ-ын хамгийн том сүлжээ фитнесийг Монгол улсад албан ёсоор оруулж ирж 715 дахь салбарыг Улаанбаатар хотноо нээсэн. 

    2016 оны 3 сард Браво Мюзик Клуб нээлтээ хийлээ.