“Их Монгол Цогцолбор”

       Олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг цогц хэлбэрээр хэрэглэгчиддээ нийлүүлэхийг зорин хэрэгжүүлсэн удаах төсөл бол "Их Монгол Цогцолбор" юм. Ая тухтай амьдрах үйлчилгээт орон сууц, ажил бизнесээ хөгжүүлэх оффис, үйлчилгээний төв гурвыг цогцлоосон нь "Их Монгол Цогцолбор"-ын гол онцлог.  Цогцолбор нь дараах үндсэн гурван хэсгээс бүрддэг. 

  • Их Монгол Резиденс
  • Их Монгол Оффис
  • Их Монгол Төв

         2013-2015 онд 12122 м2 талбай бүхий 6 давхар офисын барилга, 3 давхар худалдаа үйлчилгээний  цогцолбор бүхий өвөрмөц шийдэлтэй, тэгш өнцөгт болон хагас дугуй хэлбэртэй, барилгыг барьж ашиглалтад оруулсан нь хотын өнгө үзэмжинд үнэтэй хувь нэмэр оруулж,  морин жилийн шилдэг барилгаар өргөмжлөгдсөн билээ.

      "Их Монгол" төвд Голдс жим фитнес, Калифорниа ресторан, Гүүдпрайс дэлгүүр, Каффе Бене кофешоп, Браво мюзик клуб гэх мэт олонд танигдсан үйлчилгээний газрууд байрлаж, хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн үйл ажиллагааг явуулж байна.  

       "Их Монгол Цогцолбор"-ын бүрэлдэхүүн хэсэг болсон оффис, шоурүүмд нь орчин үеийн чанар стандартыг бүрэн хангасан, иж бүрэн тоноглолтой хурлын танхим, арга хэмжээ зохион байгуулах тусгай заал, үзүүлэнгийн хэсэг бий. Их Монгол оффис нь харуул хамгаалалт, аюулгүй байдал, тав тухтай орчныг цогцоор нь шийдсэн тул олон улсын байгууллагууд хамтран ажиллаж, манайд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.