Их Монгол галлерейд “Сондор” үзэсгэлэн гарч байна.

Их Монгол Цогцолборын галлерейд шилдэг уран бүтээлчдийн уран бүтээлийн үзэсгэлэн тавигддаг уламжлалтай. Тэгвэл энэ удаад Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, чөлөөт уран бүтээлч, зураач Солонго нь “Сондор” нэртэй бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргалаа. Үзэсгэлэнгийн нээлтэнд Монгол улсын шилдэг зураачид, уран бүтээлчийн гэр бүл, найз нөхдийн төлөөлөл өргөнөөр хүрэлцэн ирсэн байв. Сондор үзэсгэлэнд Солонго зураачийн 20 орчим уран бүтээл тавигдаад байгаа юм. Монгол зураг гэдэг өөрөө маш их хичээл зүтгэл, хөдөлмөр шаарддаг онцлогтой уран бүтээл бөгөөд дан Монгол зургаар үзэсгэлэнгээ бүрдүүлсэн нь анхаарал татаж байлаа. Дашрамд хэлэхэд Их Үйлсийн Эрэлд группын ээлжит бүтээн байгуулалт болох Их Монгол Цогцолборын 1 дүгээр давхарт Их Монгол галлерей байрладаг.

 

 

 

 

Шинэ мэдээ

Манай Гэр төвийн захирал Н.Гаамаа гавьяат багш цол тэмдгээр шагнагдав

Нийтэлсэн огноо:2020-10-08

Их Үйлсийн Эрэлд Групп болон "Манай Гэр" төв нь 2015 оноос хойш тасралтгүй хамтран ажилласаар...

Манай Гэр төвийн хүүхдүүдийн урласан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргав.

Нийтэлсэн огноо:2020-01-21

Манай Гэр хүүхэд хөгжлийн төвийн хүүхэд багачуудын урласан уран бүтээлийн үзэсгэлэн эдгээр өдрүүдэд Их ...

Магадлан итгэмжлэгдсэн Gold’s Gym Ulaanbaatar фитнесст урьж байна.

Нийтэлсэн огноо:2020-01-08

Монгол улсад албан ёсоор олон улсын жишиг стандартын орчин, үйлчилгээг хүргэхийг зорьж буй Gold’s...

Он солигдох торгон мөчид шилдэг ажилтнууд тодров

Нийтэлсэн огноо:2020-01-04

Их Үйлсийн Эрэлд Групп компани нь он солигдохын өмнөхөн группын хэмжээнд бүх ажилчдын хурлыг зохион бай...

Ихэр Шарангад компаний үйл ажиллагаа жигдэрч байна.

Нийтэлсэн огноо:2020-01-02

Их Үйлсийн Эрэлд Группын зүгээс 2019 онд онцгойлон анхаарсан төсөл нь Ихэр Шарангад мах боловсруулах үй...