“Их Монгол”

     "Баянмонгол" хорооллыг бүрэн ашиглалтанд оруулахтай зэрэгцэн бид удаах том төслөө эхлүүлсэн нь "Их Монгол" хороолол юм. Энэхүү төсөл нь дундаж орлоготой, залуу гэр бүлийг эрүүл, тав тухтай, аюулгүй орчинд оршин суух нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн. "Их Монгол" хорооллыг барьж ашиглалтанд оруулснаар, эдийн засгийн эрчимтэй хөгжлийн цаг үед ажиллаж амьдарч буй залуу гэр бүлийн зайлшгүй хэрэгцээ болсон орон байрыг аль болох уян хатан нөхцөлтэйгөөр нийлүүлж чадсан онцлогтой.

     “Их Монгол” хорооллын барилгын ажлыг 2011-2012 онд хийж гүйцэтгэсэн бөгөөд 13 орц бүхий 10 давхар 5 барилга, 137-167 м2 үйлчилгээний заал, 1,300 м2 талбай бүхий хүүхдийн цэцэрлэг зэргээс бүрдэнэ.  

  • Байршил: Баянзүрх дүүрэг, 26-р хороо
  • Зориулалт: 1000 айлын орон сууц
  • Ашиглалтанд орсон хугацаа: 2012 он
  • Хамгаалалтын нэгдсэн камержуулсан системтэй
  • 24 цагийн диспетчерийн нэгдсэн хяналттай
  • 150 авто машины дулаан гаражтай
  • Усан бассейн 
  • Жудогийн дэвжээ
  • Иога бясалгалын танхим