ИРЭЭДҮЙД ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСЫН ЧИГ ХАНДЛАГА ЯМАР БАЙХ ВЭ?

Алдарт Microsoft технологийн компани нь тавилга хийдэггүй боловч, зөвхөн програм хангамжаар хязгаарлагдахаа больж, дараа үеийн хамгийн үр дүнтэй оффисын орчин нөхцөл ямар байх талаар ажиллаж байна. Microsoft-ын оффис төлөвлөлтийн хэсгийн захирал Антон Андрюсын бүрдүүлсэн баг нь оффисын тавилга үйлдвэрлэгч Steelcase-тэй хамтран уламжлалт байдлаас аль болох татгалзсан, оффисын шинэлэг дүр төрхийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Одоогоор концепт төвшинд явж байгаа бөгөөд уулзалтын өрөө, хурлын өрөө, ажилчдын хамтын ажиллагаа, бүтээмжийг дээшлүүлэх өрөө, задгай оффис зэрэг дээр төслийн багийнхан санаагаа гаргажээ.

Тойрог хэлбэртэй, нэг талдаа задгай хурлын өрөөний хувьд сандалнууд нь тун өвөрмөц, мөн голд нь нэг том самбар бус, аль болох олон дэлгэцийг байрлуулж өгчээ. Ингэснээр харилцан ярих үед хэн ч өөрийн саналыг нэмэрлэж, дэлгэцүүд дээр хүрч ажиллах боломжтой. Цаашдаа уулзалт, хурлыг аль болох үр дүнтэй, хүн бүрийн оролцоотой байхын тулд ийм интерьертэй хийх нь зүйтэй гэж Microsoft-ын багийнхан үзэж байна.

 

 

Өрөөнд байрлуулсан олон дэлгэцүүд дээр хүмүүс фото зураг, диаграм, текст, гар зураг, бичиглэл, видео зэргийг оруулж, бусаддаа харуулахдаа өөрийн iOS юмуу Android үйлдлийн системтэй утас, зөөврийн компьютер/таблетыг ашиглах гэнэ. Мөн дэлгэцийг ашиглан видеоконференс хийх, оролцогчдыг бүгдийг нь харуулах зэрэг давуу талтай.

Ажлын байрны шинжээч, NextMapping компаний үүсгэн байгуулагч Черил Краны хэлж буйгаар, шоо дөрвөлжин юмуу жижиг тусдаа өрөөнүүд бүхий оффис нь хүмүүсийг өөр хооронд нь тусгаарлаж, нээлттэй, хамтач байдлыг аль болох бууруулж байдаг тул цаашдаа энэ загвар хэрэглээнээс шахагдах гэнэ.

Гэхдээ тухайн компаний ажилтнуудын хэв маяг, бүтэн цагийн ажилтан мөн эсэх, гэрээт ажилтан байх зэргээс хамааран оффисын орон зай нь өөр өөр байх юм. Жишээ нь IT чиглэлийн ажилтан бол зайлшгүй тусдаа ганцаараа том ширээн дээр суух, 2-3 ширхэг дэлгэц ашиглах нь ойлгомжтой. Ямартай ч, оффисын цаашдын хандлага нь илүү сайн ажиллахаас гадна, илүү хурдтай ажиллахад анхаарах юм байна.

 

 

 

Шинэ мэдээ

Valuable office space available at Ikh Mongol Office

Нийтэлсэн огноо:2019-03-13

Office space now available at Ikh Mongol Complex. You are welcome to take full advantage of our locatio...

ИРЭЭДҮЙД ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСЫН ЧИГ ХАНДЛАГА ЯМАР БАЙХ ВЭ?

Нийтэлсэн огноо:2019-03-13

Алдарт Microsoft технологийн компани нь тавилга хийдэггүй боловч, зөвхөн програм хангамжаар хязгаарлагд...

Их Монгол Цогцолборт хурлын танхим түрээслүүлнэ.

Нийтэлсэн огноо:2018-09-19

Их Монгол Комплекс нэрээр олонд танигдсан манай цогцолборын оффис хэсэгт орчин үеийн загвар дизайны ший...

"Манай гэр"-ийн багачуудад бэлэг гардуулав.

Нийтэлсэн огноо:2018-06-04

Их Үйлсийн Эрэлд Групп нь улс орныхоо ирээдүй болсон хүүхэд багачууд, тэдний сурч боловсрох орчин нөхцө...

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэв

Нийтэлсэн огноо:2018-06-04

Хүүхдийн цангинасан инээд бүхий газарт баяр жаргал бялхаж байдаг. Тэгвэл Их Үйлсийн Эрэлд группын хамт ...