“Дээлтэй өдөр” амжилттай зохион байгуулагдав.

Их Үйлсийн Эрэлд Групп компани болон Стартап Терминал ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Дээлтэй өдөр” зохион байгууллаа. Уг өдөр ажилтнууд үндэсний дээл хувцсаараа гоёж, өргөө гэрт шагай наадаж, монгол ёс уламжлалаа хадгалах талаар ярилцаж, санал бодлоо чөлөөтэй хуваалцсан юм. Арга хэмжээнд Их Үйлсийн Эрэлд групп компаний ажилтан ажиллагсадын төлөөлөл, Стартап Терминал ХХК-ийн харилцагч нар хамрагдсан. Их Үйлсийн Эрэлд Группын зүгээс цаашид ч энэ мэтээр үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлах үйлсэд идэвхийлэн оролцох бодолтой байгаа юм. Дашрамд хэлэхэд Их Үйлсийн Эрэлд группын ээлжит бүтээн байгуулалт болсон Их Монгол Цогцолборын номын өргөө танхим нь их найман хана бүхий өргөө гэрийг сүндэрлүүлэн босгосон онцлогтой билээ.

 

 

 

 

Шинэ мэдээ

Манай Гэр төвийн захирал Н.Гаамаа гавьяат багш цол тэмдгээр шагнагдав

Нийтэлсэн огноо:2020-10-08

Их Үйлсийн Эрэлд Групп болон "Манай Гэр" төв нь 2015 оноос хойш тасралтгүй хамтран ажилласаар...

Манай Гэр төвийн хүүхдүүдийн урласан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргав.

Нийтэлсэн огноо:2020-01-21

Манай Гэр хүүхэд хөгжлийн төвийн хүүхэд багачуудын урласан уран бүтээлийн үзэсгэлэн эдгээр өдрүүдэд Их ...

Магадлан итгэмжлэгдсэн Gold’s Gym Ulaanbaatar фитнесст урьж байна.

Нийтэлсэн огноо:2020-01-08

Монгол улсад албан ёсоор олон улсын жишиг стандартын орчин, үйлчилгээг хүргэхийг зорьж буй Gold’s...

Он солигдох торгон мөчид шилдэг ажилтнууд тодров

Нийтэлсэн огноо:2020-01-04

Их Үйлсийн Эрэлд Групп компани нь он солигдохын өмнөхөн группын хэмжээнд бүх ажилчдын хурлыг зохион бай...

Ихэр Шарангад компаний үйл ажиллагаа жигдэрч байна.

Нийтэлсэн огноо:2020-01-02

Их Үйлсийн Эрэлд Группын зүгээс 2019 онд онцгойлон анхаарсан төсөл нь Ихэр Шарангад мах боловсруулах үй...