Бидний оролцоо

   "Их Үйлсийн Эрэлд Групп" нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн нийгэмд хандсан сайн үйлсийн үйл ажиллагааг олноор зохион байгуулж, идэвхтэй оролцсоор ирсэн билээ. Ялангуяа хүүхдэд чиглэсэн сайн үйлсийг нэн тэргүүнд дэмждэг байгууллага бөгөөд 2006 оноос хойш нийтдээ 30 гаруй төсөл хөтөлбөрийг дэмжин ажиллаж, шууд бус тоогоор 1000 орчим хүүхдэд тусламж дэмжлэг үзүүлээд байна. Мөн урлаг спорт, эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зорилготой  олон арга хэмжээг зохион байгуулж, эх орныхоо хөгжил цэцэглэлт, нийгмийн сайн сайхны төлөө тасралтгүй тэмүүлэгч компани байхыг эрмэлздэг.  Тив, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж улсынхаа нэрийг өндөрт өргөсөн спортын тамирчдаа ч гэсэн дэмждэг, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ажилсаг хичээнгүй хамт олон юм. 

 

Бидний хийж хэрэгжүүлсэн ажлуудаас товчхон дурьдахад:

  • Манай гэр хүүхэд хөгжүүлэх төвийн байрны асуудлыг тодорхой хугацаанд шийдэж өгсөн.
  • Хүүхэд залуучуудын эрүүл мэндийг дэмжих зорилгоор "Тэмүүлэл" спорт төвийг ашиглалтанд оруулав.
  • Жил бүр Эх үрсийн баярыг тэмдэглэж, Баянмонгол хорооллын хүүхэд бүрт гарын бэлэг тараадаг уламжлал тогтоов.
  • Баянмонгол, Их Монгол хороололд тогтмол зохион байгуулагддаг хүүхдийн спорт тэмцээнүүд
  • Байгууллагын ахмад ажилчиддаа цагаан сарын бэлэг гардуулдаг.
  • Залуусын хороолол гэдгээр танигдсан Их Монгол хорооллыг ашиглалтанд оруулав.
  • Бизнесмэн залуучуудыг дэмждэг байгууллага
  • Хоггүй хот, ногоон дэлхий аяныг зохион байгуулж Туул голын эрэг орчмыг цэвэрлэв.
  • Хамт олноороо мод тарив.
  • Хоггүй хот, ногоон дэлхий аян Сэлбэ голын ойр орчмыг цэвэрлэв.
  • Жудо бөхийн дэвжээг нээв.
  • Асрамжийн газрын хүүхдүүдэд өвлийн хувцас бэлэглэлээ.
  • Шинэ номыг ивээн тэтгэлээ
  • Монголын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран ажиллаж байна.
  • Лондонгийн Олимпоос медаль авсан тамирчдаа байраар урамшуулав.

Шинэ

"Манай гэр" хүүхэд хөгжүүлэх төвд дэмжлэг үзүүлэв.

Нийтэлсэн огноо:2016-06-06

  "Их Үйлсийн Эрэлд Групп" нь нийгмийн хариуцлагаа бүрэн ухамсарлаж, ирээдүй хойч үеийнх...

Бидний оролцоо

Нийтэлсэн огноо:2016-05-25

   "Их Үйлсийн Эрэлд Групп" нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн нийгэмд ханд...