“Баянмонгол”

       "Их Үйлсийн Эрэлд Групп" нь иргэдийнхээ аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцлийг хангах зорилгоор тохилог орон сууцны хорооллын төсөл хэрэгжүүлсэн нь нийслэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26-р хороонд сүндэрлэн боссон "Баянмонгол" хороолол юм. 

     "Баянмонгол" хороолол нь нийслэл хотдоо өнгө чимэг нэмсэн, ногоон байгууламжийг иж бүрнээр нь шийдсэн, авто зогсоолын хүрэлцээ сайтай, үйлчилгээний төвүүдийг төвлөрүүлж чадсан зэрэг олон давуу талтай.  Тэр ч үүднээс амьдрахад хамгийн таатай орчныг бүрдүүлсэн орон сууцны хорооллуудын нэгээр тогтмол шалгарч, холбогдох албаны хүмүүсээс өргөмжлөл урамшуулал, оршин суугчдын зүгээс дэмжлэг сайшаалыг тогтмол хүлээж ирсэн шилдэг байгууламж юм. 

      Байршил, цэвэр агаар, газар доогуурх авто зогсоол, ногоон байгууламж зэрэг дэд бүтцийн шийдэл бүхий "Баянмонгол" хороолол нь манай хамт олны барилгын салбар дахь амжилттай бүтээн байгуулалт билээ.

  • Байршил: Баянзүрх дүүрэг, 26-р хороо
  • Нийт талбай:  175,000 м.кв
  • Зориулалт:  1800 айлын орон сууц
  • Ашиглалтанд орсон хугацаа: 2009 он
  • 6000 м.кв үйлчилгээний заал
  • 46,800 м.кв талбай бүхий авто машины дулаан гараж
  • 4400 м2 зүлэгжүүлсэн ногоон байгууламж, усан оргилуур, тоглоомын талбай,
  • 8150 м2 талбайтай хэлбэржүүлсэн явган хүний зам талбай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэргэнцрийн зам