Их Үйлсийн Эрэлд групп ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтлаа.

    Их Үйлсийн Эрэлд групп улс орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтанд өөрсдийн хувь нэмрийг оруулахаар хичээнгүйлэн зүтгэсэн он жилүүдээ дүгнэж, ажлаа тайлагнав. Энэ 10 жилийн хугацаанд тус групп нь үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн тэлж, олон томоохон бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулж ажиллажээ. Тухайлбал оршин суугчдын тав тухтай тохилог амьдрах орчин нөхцлийг хангах зорилгоор Баянмонгол, Их Монгол хорооллыг сүндэрлүүлэн босгосон бөгөөд хамгийн сүүлийн үеийн томоохон бүтээн байгуулалт гэвэл Их Монгол цогцолбор юм. Түүхт 10 жилийн босгон дээр Их Үйлсийн Эрэлд группийн ажилтнуудаас төр засаг, холбогдох яам, салбарын шагнал, өргөмжлөл, цол тэмдэг, хүндэтгэх жуух бичгээр шагнагдсаныг дурьдах хэрэгтэй. Тухайлбал ерөнхий инженер Ш.Баярсайхан, Э.Ганбаатар, Г.Баттөмөр, Г.Солонго, Д.Энхжаргал, Т.Дэлэгдулам, Ц.Мөнхжаргал нар компанийхаа 10 жилийн баяртай зэрэгцэн салбарынхаа шагнал хүндэтгэлийг гардсан билээ.