Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэв

Хүүхдийн цангинасан инээд бүхий газарт баяр жаргал бялхаж байдаг. Тэгвэл Их Үйлсийн Эрэлд группын хамт олны төлөөлөл болсон ажилтан ажиллагсадын хүүхдүүд баярын арга хэмжээнд оролцож, нэг өдрийг өөрсдийн дуртай хүүхэлдэйн киноны баатруудтай хөгжилдөн өнгөрөөлөө. Их Монгол Резиденс бүрэн үйлчилгээт орон сууцны өмнөх талбайд болсон хүүхдийн баярын арга хэмжээнд хүүхэд бүгдийн сайн мэдэх Frozen киноны Эльса, Анна нараас гадна бусад хүүхэлдэйн баатрууд морилон саатсан юм. Өхөөрдөм бяцхан багачууд үлгэр сонсож, шинээр дуу бүжиг заалган сурсан хөгжилтэй хөөртэй өдөр болж өнгөрлөө. Мөн энэ өдөр багачууд аав ээжийнхээ ажилладаг ажлын газарт зочилж, биечлэн танилцсан, бэлгээ гардан авсан сайхан өдөр байлаа. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!