Олон улсын стандартад нийцсэн мах боловсруулах үйлдвэр удахгүй ашиглалтанд орно.

 “Ихэр шарангад” ХХК нь 2016 онд Улаанбаатар хотод үүсгэн байгуулагдсанаар, гадаад худалдаа, авто машины засвар үйлчилгээ, аялал жуулчлал, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон хадгалалт, хөдөө аж ахуйн түүхий эд, бөөний худалдаа эрхлэх гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна.

 

Уг компани нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн баруун хэсэгт  “Сонгино хайрхан” дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 –ын товчооны  зам дагуу 100,000 м2 талбай бүхий  газарт байрлаж байна. Тухайн бүс нутаг нь цэвэр цэнгэг агаартай, газар нь өмнө ашиглагдаж байгаагүй, бохирдож эвдрээгүйн зэрэгцээ, сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламж шинээр байгуулагдаж буй хотын шинэ үйлдвэрийн бүс юм. 

 

Компаний зүгээс 2016 оны 4-р улирлаас  эхлэн, Монгол улсын эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан, олон улсын  стандарт  техникийн шаардлагад нийцсэн зураг төслөөр  өөрийн эзэмшлийн нийт газрын 23500 м2 талбайд мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжийг иж бүрэн цогцолбороор барих төслийг эхлүүлсэн бөгөөд удахгүй ашиглалтанд оруулахаар бэлтгэл хангагдаад байна. Ихэр Шарангад ХХК нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нийслэл хотын мах махан бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэхээс гадна гадаадын улс орнуудтай экспорт импортын үйл ажиллагааг явуулах зорилго тавьж байна.