Монгол судлаач эрдэмтний үдэш Их Монгол номын өргөөнд зохион байгуулагдав.

Монгол судлаач Юрий Николаевич Кручкины 60 насны ойн баярын цэнгүүн Их Монгол Цогцолборын Номын өргөө танхимд зохион байгуулагдлаа. Юрий Николаевич Кручкин 1958 онд ОХУ-ын Саратов мужид төрсөн. ЗХУ-ын МГИМО, МИД их сургууль, Вайкатын их сургуулийн япон хэлний курс, Шинэ Зеландид болон Оросын  МИД Дипломат Академид суралцсан. Оросын гадаад харилцааны яам, Улаанбаатарт Оросын элчин сайдын яам болон Эрдэнэт хотод консулаар ажиллаж байжээ. Жар гаруй ном, хэлний толь бичгүүд, “Русский мир Восточной Азии” зэрэг бүтээлүүд хэвлүүлсний зэрэгцээ, синхрон орчуулагч, Монгол судлаач, сэтгүүлч, нийтлэлч, дипломатч аж. Тэгвэл Ю.Н.Кручкины 60 насны ойн баярын цэнгүүн Их Монгол цогцолборт зохион байгуулагдаж, ОХУ-ын ЭСЯ, ОХУ-ын Худалдааны Төлөөлөгчийн Газар, Их Үйлсийн Эрэлд Групп хамтран зохион байгууллаа. Кручкин гуайн төрсөн өдрийн баярт Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Искандер Кубарович Азизов, БХ-ын сайд асан Р.Гүррагчаа тэргүүтэй олон хүндтэй зочид хүрэлцэн ирсэн байлаа. Кручкины төрсөн өдрийн үдэшлэгт Орос дуу бүжиг эгшиглэж, Шелькунчик бүжгэн жүжгийн хэсгээс тоглогдож, ирсэн зочид нь сэтгэгдэл өндөртэй байв.