Их Монгол Цогцолборт Стартап Терминал нээгдэнэ.

Их Монгол Цогцолборт Энтерпренер залуучууд, Гарааны бизнесүүдэд зориулсан Бизнес терминал төв тун удахгүй үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гарааны бизнесүүдэд дэлхийн стандартад нийцсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж, өндөр төвшиний менторууд, зөвлөхүүд, сургагч багш нар, хөрөнгө оруулагчдыг татаж, Монгол улсын хэмжээнд хамгийн өргөн гарааны бизнесийг дэмждэг сүлжээг үүсгэн, түүгээрээ Монголын гарааны бизнесүүдийн чадавхи, амжилтанд хүрэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Нийслэл Улаанбаатар хотын хамгийн цэвэр цэнгэг агаартай бүс болох Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн чанх ард байрлах Их Монгол Цогцолборын 3 дугаар давхарт энэхүү бүтээн байгуулалт хийгдэж байна. Стартап терминал төвд дундын оффис, төсөл танилцуулах заал талбай, тусгай зориулалтын өрөөнүүд байх бөгөөд төсөл бойжуулагчдын уулзалт, олон нийтийн арга хэмжээ өргөнөөр зохион байгуулагдах юм.