Их Үйлсийн Эрэлдийн эрхэм бүсгүйчүүддээ хүндэтгэл илэрхийлэв.

Монгол улсын барилгын салбарт анх үйл ажиллагааны гараагаа эхлүүлж, улмаар групп компани болж тэлээд буй Их Үйлсийн Эрэлд Групп нь өдгөө барилга угсралт, үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээ, нийтийн хоолны салбарт идэвхийлэн зүтгэж байна. Тэгвэл Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Их Үйлсийн Эрэлд группын зүгээс эмэгтэй ажилтнууддаа цэцэг, дурсгалын зүйлийг гардуулж, баярыг нь хуваалцлаа. Хорвоо дэлхийд чимэг нэмэх гоо үзэсгэлэн төгөлдөр бүсгүйчүүдийн үүрэг оролцоо, хөдөлмөрч хичээнгүй байдлын үр дүнд компаний үйл ажиллагаа урагшлан тэмүүлж байдаг гэдгийг удирдлагууд онцолж байлаа.